Эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд олимп болоод дэлхийн хошой аварга, сүүлийн гурван жилд огт ялагдаж үзээгүй шилдэг тамирчин Абэ Ута Узбекистаны жүдоч Диёро Келдиёроватай барилдаж цэвэр ялагдлаа. Энэ бол Парис-2024 олимпын томоохон шуугианы нэг юм. Абэ Ута энэ олимпод дахин түрүүлж, эх орондоо алтан медальтай очно гэдэг амлалтыг өгсөн байсан билээ. Тэрээр ялагдал хүлээснийхээ дараа дасжуулагчаа тэврэн уйлж, тун их харамсаж байв.
Түүний ах Абэ дүүгийнхээ болон өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн төлөө дэвжээн дээр бүхий л хүчээ дайчлах нь тодорхой. Тэд Токио-2020 олимпын наадмаас аваргын алтан медаль хүртэцгээж, нэг өдөр олимпод зэрэг аваргалсан япон ах, дүү тамирчин болж алдаршсан билээ.
Харин энэ удаад дүү Абэ Ута нь харамсалтайгаар олимпийн наадмаа өндөрлүүллээ.