Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад "Өнчин цагаан ботго" үлгэрийг бяцхан уншигчдадаа зориулан цоо шинэ зураг дүрслэл, хэл найруулгатайгаар дахин бүтээж буй юм. Тус номын зохиолчоор Жангар редакцын редактор, зохиолч Б.Чанагнянгар, зураачаар М.Алтаншагай нар ажиллажээ.

Улс орон бүрд эртнээс яригдаж ирсэн өөр өөрийн онцлог шингэсэн үлгэр, домгийн арвин сан бий. Үлгэр, домог бол тухайн ард түмний сэтгэлгээ, хэл соёлыг тээгч юм. Цаг хугацаа улиран одохын хэрээр хүмүүсийн үзэл бодол хандлага, нийгмийн үнэт зүйл өөрчлөгдөж, хөгжил дэвшил явагддаг. Энэ хэрээр үлгэр, домгийг нийцүүлэн хөгжүүлэх, засаж сайжруулах шаардлага тавигдсаар ирсэн билээ.

Монголчууд бидний өв сан дахь аман зохиол, үлгэр домгийг орчин үеийн хүүхдүүдэд тэр чигээр нь хүргэх боломжгүй болсныг гадаад орнуудын туршлага ч бэлхнээ харуулна. Бид өв соёл дахь язгуур утга агуулгыг алдагдуулалгүйгээр шинээр зохиомжлон, зураг дүрслэлээр баяжуулсны дээр өнөөгийн хүүхдийн нас сэтгэхүй, тэдний сонирхолд нийцэх талаас нь удтал судалж, туршсаны эцэст цоо шинэ хэлбэр, хэмжээ бүхий энэхүү бүтээлийг уншигчдад хүргэж байна. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав