Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Ханеда нисэх буудлын Ерөнхий захирал Казухито Танакатай уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Япон хоёр улсын хамтарсан том төсөл болох “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү өргөжүүлэх, үйлчилгээг нь илүү сайжруулах хүрээнд нисэх буудлын менежмент, зорчигчийн үйлчилгээ, дэд бүтцийн уялдааг холбоог сайжруулах чиглэлээр туршлага мэдээлэл солилцож, хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг хэлэлцлээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын менежментийн тогтолцоо, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд “Ханэда” нисэх буудлын туршлагыг нэвтрүүлж, зөвлөх түвшинд оролцож буйд талархал илэрхийллээ.
Мөн цаашдын хамтын ажиллагааны хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөл баригдах үед менежментийн зарим чиг үүрэгт хамтран ажиллаж, “Ханэда”-гийн туршлагыг илүү нутагшуулах чиглэлд хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.
”Чингис хаан” нисэх буудлын үйлчилгээг илүү сайжруулах хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний ухаалаг шийдлүүдийг ашиглах зэрэг нисэх буудлын шинээр барих өргөтгөлд одоо байгаагаас илүү олон боломж, давуу талуудыг бий болгох чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэхүү бодлого төлөвлөлт нь бие биеэ дэмжсэн, Монгол Улсын иргэний нисэхийн салбарт шинэчлэл хийсэн, үлгэр жишээ ч ажлууд болох болно гэдгийн сайд тодотгов.










