2024 он улирахад хэдхэн хоног үлдлээ. Зөвхөн миний Монголын гэх омголон хөх өвөл цан хүүргээ савсуулан, цангинан хангинанхан буй энэ гайхамшигт дагшин цагаар уншигч та бүхэндээ бид оны онцлох ярилцлагуудын тоймыг толилуулж байна. Бид зочдоо улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, хууль эрх зүй, шашин, сэтгүүл зүй, нийгэм зэрэг салбар салбарын төлөөлөл болсон, хийж бүтээх чинхүү хүсэл эрмэлзлээр өөрсдийн түүхийг бүтээж яваа эрхмүүдийг сонгон ярилцсан байна. Тэдгээрээс хамгийн чухал гэх ярилцлагуудыг редакцын сонголтоор түүвэрлэн уншигчдадаа хүргэлээ.
Цагийн үзүүр дандаа сайн зүг рүү эргэж байдагт итгэдэг цайлган цагаан түмний минь заяаг ирэх он ивээнэ гэдэгт итгэнэ. Учир нь бидний алдаж болохгүй, алдруулж болохгүй цорын ганц зүйл бол итгэл билээ.
Д.ЧОЙЖАМЦ: ХАМБЫН АЖЛАА ӨГСНИЙ ДАРАА НАДАД ОЛОН СЭДВЭЭР ЯРИХ БОЛОМЖ ГАРАХ БАЙЛГҮЙ ДЭЭ
Энэ удаа би Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц гуайг ярилцлагынхаа зочноор урьж ярилцсан юм.
Өмнө нь бид хэд хэдэн удаа уулзаж ярилцаж байжээ. Гэхдээ энэ удаа өмнөхөөс тэс өөр агаар сэлтийн дунд заримдаа үл ойлголцож буй мэт эсвэл бүр чинаддаа хамгаас илүү мэдрэлцэж байгаа ч юм шиг сонирхолтой, басхүү амар биш болж өнгөрөх шиг санагдана.
Урьдын нээлттэй, зарим үед хөгжөөнтэй, асууж шалгаасанд төдийлөн цааргалалгүй хөөрөлддөг байсан хамбатан арав гаруй жилийн тэртээхээс нэлээд өөрчлөгдөж хувирсан мэт ээ. Зарим үед шашны нарийн учир сэлтийг нь мэдэхгүй тулгаж ээрсэн асуултуудад маань ундууцах үе ч гарав.
Ингээд эрхэм уншигч таны өмнө энэхүү хөөрөлдөөнөө дэлгэж байна. Та бүхэн өөр өөрийнхөөрөө тунгаан хүлээж авах буй заа.
Онцлох эшлэл:
Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/956-dchoyzhamc-hambyn-azhlaa-gsniy-daraa-nadad-olon-sedveer-yarih-bolomzh-garah-baylgy-dee.html
Б.БАТЦЭЦЭГ: ГАДААД ЕРТӨНЦИЙН ХААНА НЬ Ч ЯВСАН МАНАЙ МОНГОЛЫН ЮМ БОЛГОН ХОСГҮЙ ҮНЭ ЦЭНТЭЙ САНАГДДАГ
Гадаад харилцааны сайд Батмөнхий Батцэцэг манай дугаарын ковер зочин. Өнөөгийн эрх баригчид дунд, ялангуяа эмэгтэй улстөрчдийн дотроос түүн шиг цэгцтэй, тодорхой, басхүү, амжилттай манлайлал үзүүлж яваа улстөрч ховор. Түүний аливаад шуурч шуугидаггүй, хий гаргадаггүй, цэх чанар гадаад харилцааны сайдын алба хоёр хоорондоо зохицох гэж...
Энэ хүн бол гоо үзэсгэлэн ба харизмын төгс хослол, улс төр өөрийн гялалзсан манлайллаа дархалж яваа. Тэрээр урьд өмнө энэ хэмжээний дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаагүй юм.
Онцлох эшлэл:
Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/949-bbatceceg-gadaad-ertnciyn-haana-n-ch-yavsan-manay-mongolyn-yum-bolgon-hosgy-ne-centey-sanagddag.html
Б.ЭНХЦЭЦЭГ: БИ ТЭР ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ ХӨРӨГ БИЧИХЭЭС ӨӨР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ
“Хөрөг”. Энэ үгийг, эл төрлөөр бичдэг хүмүүсийг хүний амьдралын зураач гэж хэлмээр санагддаг. Тийм зураачдын нэг, орчин цагийн “Хөрөг” бичвэрийн гойдыг уншигчдад хүргэж яваа хүмүүсийн нэг бол сэтгүүлч Батдоржийн Энхцэцэг. Хувь тавилан нь эхнээсээ л зурагдчихсан, тод бүдэг өнгө холилдсон замаар од шүүрч, оч бутартал газардаж, жаргал зовлонгийн аль алинаас ундаалсан эрхмүүдийн тухай бичсэн хөрөг бүр нь амттай. Амьдрал тааварлашгүй гэж бид ярьдаг. Тэрхүү амьдрал дотор мөн олон дүр бий. Тэдгээрээс эрж, хайж олсон дүрүүдээ онцгойгоор мэдэрч, сэтгэлийнх нь гүн рүү нэвтрэх тусам өөрийнхөө зан чанарыг илүүтэй нээж олохоос гадна тавиланг нь омог бардмаар зурж чаддаг дүр харин бидний дунд цөөхөн. Тэр л цөөнхийн нэг нь яг одоо миний өмнө сууж байна. Тэр одоо юу бичиж байгаа бол...
Онцлох эшлэл:
Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/734-benhceceg-bi-ter-hmsiyn-tl-hrg-bichihees-r-yuu-ch-hiyzh-chadahgy.html
Н.ЭНХБАЯР: УУЛ УУРХАЙГААС ТАТВАР АВААД ИРГЭДЭД ТЭТГЭВЭР, ХАЛАМЖ ОЛГООД БАЙВАЛ ХЭЗЭЭ Ч УРАГШЛАХГҮЙ
Дугаарынхаа “Эдий засаг” буланд макро эдийн засгаар мэргэшсэн, судлаач Н.Энхбаярыг урьж ярилцлаа. Тэрбээр Сангийн яамны Төсвийн бодлогын газар, Макро эдийн засгийн газарт мэргэжилтэн, газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сайдын зөвлөх, АНУ-ын Вашингтон ДС хотод Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлын зөвлөх, Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхийн багш зэрэг албан тушаалуудыг хашиж байсан туршлагатай нэгэн юм.
Үүнээс гадна Монгол Улсын макро эдийн засгийн бодлого төлөвлөлт, төсвийн бодлого төлөвлөлт, урт хугацааны хөгжлийн бодлогын чиглэлээр олон тооны баримт бичгийг боловсруулахад гар бие оролцож байжээ. Өнөөгийн нийгмийн хамгийн эмзэг сэдвийн нэг бол эдийн засгийн асуудал. Бид хэрхэн зөв төлөвлөж төсвөө зарцуулах болон эдийн засгийн хувьд нийтэд хүртээмжтэй, улс орны цаашдын хөгжилд тулгуурласан бодлого гаргах вэ? Энэ талаарх судлаачын байр суурийг эл ярилцлагаас унших боломжтой.
Онцлох эшлэл:
Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/130-nenhbayar-uul-uurhaygaas-tatvar-avaad-irgeded-tetgever-halamzh-olgood-bayval-hezee-ch-uragshlahgy.html
Д.СҮРЭНЧИМЭГ: ДАРААГИЙН БҮХ ҮЕ ӨМНӨХ ҮЕИЙНХЭЭ МӨРӨН ДЭЭР ТУЛЖ ӨНӨӨДӨРТӨӨ ХҮРДЭГ
Удирдлагын академийн захирал, доктор дэд профессор Д.Сүрэнчимэгийг энэ удаа ковер зочноороо урьж ярилцлаа. Удахгүй тус сургуулийн 100 жилийн ой болно. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй энэ чамбай захирал бүсгүйн ертөнц надад маш их таалагдсан.
Бидний үеийнхний туулсан амьдрал, цаг үеийн ороо бусгаа дунд тал талд алхсан тавилан тэр чигээрээ танил байлаа.
Онцлох эшлэл:
Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/727-dsrenchimeg-daraagiyn-bh-e-mnh-eiynhee-mrn-deer-tulzh-ndrt-hrdeg.html
Л.ӨЛЗИЙСАЙХАН: ЦЭЦ БОЛ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЧАНДЛАН САХИУЛАХ БАТАЛГАА БАЙДАГ
Үндсэн хуулийн ЦЭЦ-ийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, хатагтай Лувсандоржийн Өлзийсайхан. Түүний ярилцлагаас бид хууль эрх зүй, хуулийг хэрхэн хэрэгжүүлж, иргэдэд чандлан сахиулах талаар цэгцтэй мэдлэгийг олж авна.
Онцлох эшлэл:
Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/180-llziysayhan-cec-bol-ndsen-huuliyg-chandlan-sahiulah-batalgaa-baydag.html
Г.НЯМ-ОЧИР: ОЮУНЫ САНААНЫ АМЬДРАЛ, ШАШНЫ АСУУДЛАА ЦЭГЦЛЭЭД, Х БОГДОД БАЙХ ЁСТОЙ БОЛОМЖИЙГ НЬ ОЛГОСОН ЛИДЕР Л ЦААШАА УЛС ТӨРД ЯВНА
Бидний урьсан өөр нэгэн онцлох зочин бол Төвд судлаач Г.Ням-Очир. Түүний өвөрмөц ертөнцийг илтгэх ил шулуухан ярианаас та бүхэн цаг үеийн болоод монголчуудын цаашдын итгэл үнэмшил, үзэл санааны нэгсэл чухам юун дээр зангидагдах вэ гэх сонирхолтой сэдвээр аялах болно.
Уг ярилцлагад X дугаар богд, энэ оны хамгийн том үйл явдлын нэг болох Гандантэгчэнлин хийдийн тэргүүнээр сонгогдсон шинэ хамба болоод номын сангийн архив, судлагдахуун зэрэг олон асуудлыг мэргэжлийн хүний өнцгөөс дүгнэсэн, ойлгомжтойгоор товч гаргалгаанд суурилж тайлбарласан хариултуудтай нүүр тулна. Мөн өөрөөсөө асуудаг тэдгээр асуултууддаа ч оносон хариулт авч мэдэх юм шүү.
Онцлох эшлэл:
Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/78-gnyam-ochir-oyuun-sanaany-amdral-shashny-asuudlaa-cegcleed-x-bogdod-bayh-estoy-bolomzhiyg-n-olgoson-lider-l-caashaa-uls-trd-yavna.html
Б.СОЛОНГО: АУТИЗМТАЙ ХҮҮХДИЙГ ХЭЦҮҮ ГЭЖ ТӨВӨГШӨӨЖ ЦЭЦЭРЛЭГҮҮД АВАХГҮЙ БАЙХ ТОХИОЛДОЛ ИХ. ЭНЭ БОЛ ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙ ЯВДАЛ
Сэтгүүлийн маань гол төрөл бол ярилцлага гэдгийг уншигчид андахгүй. Тиймээс шинэ дугаарын мөн онцлох нэг зочин бол “Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академи”-ийг үүсгэн байгуулагч, хатагтай Б.Солонго. Тэрбээр АШУҮИС, АНУ-ын Колумбын Их Сургуулийг төгссөн манай шилдэг залуу эмч нарын нэг билээ. Зочин маань АНУ-ын Хүний их эмчийн лицензийн шалгалтуудад (United States Medical License Examination Clinical knowledge step 1, 2 and Clinical Skill) тэнцэж, албан ёсны лицензээ (ECFMG Certificate) аваад байх үедээ амьдралынхаа бас нэгэн чухал шийдвэрийг гаргаж ахин суралцсан байдаг.
Манай шилдэг залуу эмч нарын нэг болох тэрбээр аутизмтай бяцхан зүрхнүүдийн төлөө хэрхэн ажиллаж, тэмцэж яваа талаараа дэлгэрэнгүй ярилцсан билээ.
Онцлох эшлэл:
Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/4-bsolongo-autizmtay-hhdiyg-hec-gezh-tvgshzh-cecerlegd-avahgy-bayh-tohioldol-ih-ene-bol-dend-haramsaltay-yavdal.html
Б.ДӨЛГӨӨН: СЭТГЭЛ ЗҮЙЧ ГЭДЭГ БУСАД ХҮНИЙ ӨӨРИЙГӨӨ ХАРАХ ТОЛЬ МӨН
Хүний хамгийн их нандигнаж, хайрлах ёстой зүйл бол сэтгэлзүй. Та сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарснаар амар тайван болж, ажлын бүтээмж нэмэгдэхээс гадна бусадтай харилцах харилцаанд эерэг өөрчлөлтүүд бий болдог. Тиймээс бид энэ удаад Хүчирхийллийн эсрэг төвийн сэтгэл зүйч Б.Дөлгөөнтэй уншигч таныг уулзуулж байна.
Онцлох эшлэл:
Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/121-bdlgn-setgel-zych-gedeg-busad-hniy-riyg-harah-tol-mn.html
С.ОДОНТУЯА: ЭД МААНЬ БҮГД АЙЛ ГЭРИЙН БУРХАДУУД ШҮҮ ДЭЭ
Монголд мэдээж олон цэцэрлэгүүд бий. Социализмын үед байгуулагдсан уламжлалт цэцэрлэгүүдээс гадна мөн хувийн цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Улсын гэх тодотголтой цэцэрлэгүүд маань технологийн, үзэл санааны, сургалтын, бодлогын том шинэчлэлүүдийг хийх шаардлагатай үедээ иржээ гэдэг нь харагдаж байна.
Бид бүгдийг нь явж үзэж, судалж байгаад Ёкоминэ цэцэрлэгийг сонгосон. Анх япон цэцэрлэг гэж бодсон ч миний төсөөлж байснаас огт өөр цэцэрлэг байлаа. Хатагтай Сэргэлэнгийн Одонтуяа бол Ёкоминэ цэцэрлэгийн захирал. Түүний ярилцлагыг таалан болгооно уу.
Онцлох эшлэл:
Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/616-sodontuyaa-ed-maan-bgd-ayl-geriyn-burhaduud-sh-dee.html