Парис-2024 зуны олимпын наадмын хийн гар бууны холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Туркийн тамирчин Юсуфа Декича зориулалтын нүдний хамгаалалтгүй, мөн нэг гараа кармандаа хийн буудаж байгаа зураг цахим орчинд тархсан билээ. Үзэгчид түүнийг хэтэрхий мэргэжлийн байна, кинон дээр л ингэж бууддаг шүү дээ хэмээн шуугицгаасан юм.
Тэгвэл Юсуфа Декича үнэхээр цэргийн сургуульд сурч, тусгай албаны ажиллагаанд оролцож байсан нь үнэн болж таарав. Тэрээр 1994 онд Анкара дахь Жандармерийн цэргийн сургууль суралцсан бөгөөд тусгай ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг байжээ. Тийнхүү цэргийн албан үүрэг гүйцэтгэхийн хажуугаар 2001 оноос буудлагын спортын төрлөөр хичээллэж эхэлсэн бөгөөд гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа албан ёсоор буудлагын спортод тууштай зүтгэх болжээ. Өдгөө тэрээр 51 насандаа ийнхүү олимпын мөнгөн медальт тамирчин болов.
Юсуфа Декич Туркийн хийн бууны бүх рекордыг эзэмшдэг бөгөөд Европын цомын гурван удаагийн аварга, 2014 онд Дэлхийн аварга болж байсан тамирчин юм.