АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр Мьянмарт болсон газар хөдлөлт нь 7.7 магнитудын хүчтэй байжээ. Газар хөдлөлтийн голомт нь тус улсын Сагаинг сууринаас хойш 16 километрийн зайд орон нутгийн цагаар 12.50-д бүртгэгдсэн байна. Улмаар хоёр дахь газар хөдлөлт нь 12 минутын дараа 6.4 магнитудын хүчтэй болсон байна.


Мьянмарын газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо 1000 давжээ. Мөн 2300 гаруй хүн гэмтэж бэртэв. Газар хөдлөлтийн гамшиг нүүрлэсэн боловч иргэний дайн зогсоогүй бөгөөд агаарын цохилт үргэлжилсээр л байгаа аж. Харин Бангкок хотод нурсан өндөр барилгын нуранги дор дор хаяж 15 хүн амьд байгаа гэж албаныхан мэдэгдсэн бол 100 гаруй хүн сураггүй хэвээр байгаа юм. 

Өнөөдөр Мьянмарын Засгийн газраас мэдээлснээр газар хөдлөлтөөр 1007 хүн амиа алдаж, 2376 хүн хүнд, хөнгөн бэртжээ. Нурсан барилга, байшинд аврах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хохирогчдын тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байна.

Газар хөдлөлтийн голомт болох тус улсын хоёр дахь том хот Мандалайд маш олон барилга нурж, сураггүй алга бологсдын тоо хэдэн мянгад хүрээд байна.

Газар хөдлөлт мөн Тайланд, Хятадад мэдрэгдсэн ба Бангкокт нас барсан хүний тоо хэдэн зууд хүрч байгаа мэдээ бий. Мьянмарын Засгийн газраас Онц байдал зарлаж, дэлхийн олон нийтээс хүмүүнлэгийн тусламж хүслээ.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав