Олон улсын хөгжлийн болон донор байгууллагаас боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг уялдуулах, үр дүнтэй хамтын ажиллагаа, түншлэлийг зохицуулах механизм бий болгох, Монгол Улсын боловсролын салбарыг дэмжих Олон нийтийн бүлэг (LEG)-ийн дээд хэмжээний уулзалт боллоо. Уулзалтад Боловсролын яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг олон талын төлөөлөл оролцов.

Боловсролын сайд П.Наранбаяр болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар уулзалтыг нээж үг хэлэн, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Монгол Улсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан боловсролын салбарт хэрэгжих арга хэмжээ, ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын боловсролын салбарыг дэмжих Олон нийтийн бүлэг нь жилд хоёр удаа дээд хэмжээний уулзалт хийж, боловсролын шинэчлэл, дунд, богино хугацааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх, бодлого, арга хэмжээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, санхүүжилт олгох чиглэлээр зөвлөлддөг. Энэ удаагийн уулзалт нь энэ оны хоёр дахь, Засгийн газрын бүтэц шинэчлэгдсэнээс хойш зохион байгуулагдаж буй эхний уулзалт юм.

Олон нийтийн бүлгийн гишүүд 2024-2028 онд хэрэгжих арга хэмжээ, хөрөнгө оруулалтын хэрэгцээний талаар  санал солилцож, "Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих" төслийн хэрэгжилтийг дүгнэн, төслийн хугацааг сунгах талаарх хүсэлтээр “Боловсролын төлөөх дэлхий нийтийн түншлэл” /GPE/ байгууллагад хүргүүлэхээр боллоо. Ирэх оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед нэгдсэн ойлголтод хүрч, салбарт хэрэгжиж буй бүх ажлыг уялдуулах чухал ач холбогдолтой уулзалт болж байгааг уулзалтад оролцогчид хэлж, боловсролын салбарт хангалттай хэмжээнд хөрөнгө оруулснаар хүн амын боловсролын түвшин, чанар сайжирч, цаашлаад амьжиргааны түвшин, эдийн засгийн өсөлтөд нэн чухал гэдгийг онцолж байв.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав