МУУГЗ зураач Н.Адъяабазартай уншигч та бүхнийг уулзуулж байна. Яг л зураг шиг ээ олон таван үггүй нэгэн. Жаргал зовлон, магтаал, шүүмжлэл, доромжлолын алинд ч сатааралгүй зөвхөн зургаа л зурж амьдарсаар явна. Тэр амаараа биш гараараа ярьдаг хүн юм.                                                        

-Энэ үзэсгэлэн таны 70  насны ойд зориулагдсан юм байна. 

-Тийм, гол зорилго нь бол 70 насны ойдоо зориулсантайлан маягтай. 1992 оны анхны үзэсгэлэнд тавигдаж байсан гурав, дөрвөн зураг байгаа.  Өнөөдрийг хүртэл зурсан зургуудаараа гурав, дөрвөн үе шаттай  үзэсгэлэн гаргая гэж зорьсон. 1992 оноос өдийг хүртэл юу хийсэн, ямар арга барилаар ажилласан тухай тайлангаа тавьж байна. Сүүлийн үед зурсан  зургууд бол миний тэмдэглэл байгаа юм.

-Энэ үзэсгэлэнгийн нэр “Нарны талст”. Ямар утга учрыг билэгдэж өгсөн бэ? 

-Нарны талст... Миний өөрийн арга барил. Пикассогийн кубизмаас өөр. Монголын кубизмыг гаргахыг эрмэлзсэн. Монголын унаган хөрсөн дээр...  

-Ялгаа нь яг юу вэ?

-Зурсан арга барил. Сэдэв, агуулгын хувьд монгол ахуй, монгол байгаль. Бид чинь нүүдэлчин овгийн хүмүүс шүү дээ. Түүхийн талаас Бөртэ чоно Гоо марал гээд байна. Чингисийн баатрууд гэхэд тэдний баатарлаг сүр хүчийг, ямар аргаар буулгах уу гээд л.

Амстердамс “Чингисийн төмөр морин цэрэг тэнгэрээс бууж ирж, дэлхий ертөнцийг тохинуулна” гэж хэлсэн байдаг. Би энэ үгнээс санаа авч, “Мөнх тэнгэрийн буулга” гэдэг зургаа зурсан. Мөн “Наадмын жавхаа” гэж байна. Сайхан наадам болоод, сумын начин, залуу охид хөвгүүд, уралдааны морьд гээд наадмын хамгийн гоё зүйлүүдийг гаргах гэж зурсан. Харин тэр бол “Хоржийлоо” гэдэг зураг. Наадмын морьд дөнгөж эргээд байгаа үе. Дээр үед Хоржийлоо гэж уралдааны морийг эргүүлдэг байсан юм. Модун Шаньюгийн зураг гэхэд их гүрний тамга, өвгөн сүлд, доод хэсгээрээ нүүдэлчин ахуй, ан ав хийж байгаа гээд, ер нь бол морио ямар сайхан шүтдэг байсан тухай агуулгатай. Геометрийн бүхий л дүрсийг ашиглаж зурна даа.

-Энэ “Сая сая сарнай” гэсэн зураг хамгийн том хэмжээтэй зураг уу?.

-Алла Пугачёва дуулдаг зураачийн тухай ганцхан дуу байдаг юм. Тэр ганц дуунд зориулж “Сая сая сарнай”-г зурсан. Есөн хэсэг байгаа биз. Есөн цонх гэсэн үг л дээ. Бүрхсэн сарнай байгаа биз дээ. Хайраа тэгж илэрхийлж байгаа гэсэн утгатай. Сүүлийн үед зохиомжууд хийж байна даа. 

-Та кубизмаар монгол ахуйг буулгасан анхны зураач уу?

-Монголд ах нь үндэслэсэн юм. Гадны зураач нар намайг “Монголиан Пикассо” гээд байдаг юм. \Инээв\. Зураг хараад л “Монголиан Пикассо” гэнэ. Гадны зураач нартай үзэсгэлэн гаргахад тэгдэг л дээ. Би ч юун өөрөө өөртөө нэр өгөх. \Инээв\ 

-Анхнаасаа л кубизмаар явсан уу?    

-Ер нь яах вэ, социализмын үед бол хүлээн зөвшөөрөгдөхөд хэцүү байсан. Жоохон хүнд урсгал учраас. Зарим юмнаас зориудаар хасагдаж байсан тохиолдол ч бий. Дандаа гоё талаас нь юмыг хийх ёстой, үзэл суртлын үе л дээ. 1988 оноос арай чөлөөтэй болсон. 1990 онд ОХУ-ын  зураачийн урилгаар Курган мужид очиж, бас “Дүрслэх урлагийн музей”-д нь үзэсгэлэнгээ гаргасан. Оросын байгаль, хүмүүсийг нь зурдаг байлаа. Тэнд бол нэлээн сайн туршилтаа хийсэн шүү. Багшийн дээдэд  оюутан байхад зохиомж хийнэ. Зарим багш нар сайн байна гэнэ. Зарим нь ойлгодоггүй. Сургуулиа төгсөөд мэдээж салбартаа ажилласан. 1988 оноос хойш чөлөөт уран бүтээлч болж гэртээ суусан. Тэгээд  салбар ч байхгүй болсон доо.

-Салбараас гараад чөлөөт уран бүтээлчээрээ хаана ажилласан. Өөрийн гэсэн урлантай байсан уу?

-Одоо бол гэрийнхээ хоёр давхрыг урлан болгосон. Тухайн үед юун урлан байх вэ. Салбар ч бараг дампуурсан л даа. Захиалга орж ирэхээ больчихсон. Гэртээ голдуу сууна. Тухайн үед миний муу ээж мэнд сэрүүн байсан юм. Найзууд нь орж ирээд чанга, чанга инээлдэнэ. Би ч чихэндээ хөвөн хийж байгаад л үзэж тарж байсан чинь манай музейн дарга ах хүү надад тус болсон юм. Би чамд өрөө гаргаж өгье, мөнгө төгрөг авахгүй гэж хэлээд намайг дагуулаад гарсан даа. Хуучин салбарынхаа бичээчийн өрөөнд зургаан сар яс гүрийсэн. Гадагшаа ч гарахгүй, хүн амьтан ч оруулахгүй. 1992 оны үзэсгэлэнгийнхээ зурагийн ихэнхийг нь тэнд зурсан.       

-Та зогсолтгүй зурсан уу?

-Тэгсэн. ОХУ-д байхад л даа...  Өдрийн хоолныхоо дараа тэд нар унтдаг юм билээ. Би унтдаггүй, гал тогоонд нь наброски татна. Тэгээд ер нь бол өдөрт нэг зураг гаргадаг байсан шүү. Оросын урлаг судлаач, зураач нар магтана аа. \Инээв\ Та их хурдан зурдаг юм байна. Манайх бол их удаан зурдаг гээд. 

-Өдөр, шөнө хоёрын алинд илүү зурах дуртай вэ?

-Ер нь өдөр шүү. Шөнийн гэрэлд хийж л байсан. Гэхдээ бол гүйцэтгэлийг нь хийж болдоггүй юм. Шөнө хийсэн гүйцэтгэлийг өглөө харахаар өнгө нь өөр болсон байдаг. Гүйцэтгэлийг бол өдөр байгалийн гэрэлд хийдэг. Зохиомжийг нь олох, ерөнхий таглах юмаа шөнө хийж болно. 

-Та хэдэн настайгаасаа зураг зурж эхэлсэн бэ?                  

-Таван настайгаасаа. \Инээв\ Зургийн дугуйлан дээр юу эсийг хийх үү дээ. Дугуйландаа хамгийн жоохон нь. Ерөөсөө л таван настайгаасаа харандаа цаастай нөхөрлөсөн. Янз бүрийн юм зурна. Кобойтой кино  их үзнэ ээ. Өөрийн хүсдэг кобой баатраа хэдэн янзаар зурна. Долоон нас хүртлээ морь унасан болохоор наадмын тухай сэдвүүдээ багадаа бодож явсан шиг. Тэгээд зураг болгон буулгасан нь энэ. Тавдугаар ангидаа зургийн дугуйланд зурсан зургуудаараа анх удаа, сургууль дээрээ үзэсгэлэнгээ гаргаж байлаа. \Инээв\ Тэгээд сургуулийн зураач болсон доо. Багш нарын үзүүлэнг их хийнэ. Сая хэлсэн байх. Аравдугаар ангиа төгсөөд Багшийн дээдэд орсон. Дараа нь цэрэгт явлаа. Би штабын зураач гурван жил хийсэн. Манай анги чинь гамингийн үеийн планшет гээд онгоцны цел хөтөлдөг байлаа. Шалнаасаа тааз хүртэл цеолит дээр Монголын газар нутгийг зурчихсэн планшет байсан юм. Гамингийн үеийн жаахан болхидуу хийцтэй . Би тэрийг өнгийн лакаар асар нарийн хийсэн. Тухайн үедээ ангийн хүндэт дэвтэр дээр бичүүлээд 10 хоногийн чөлөөгөөр шагнагдсан. Төв аймгийн урчуудын салбарт туслах зураач, зураач, зургийн тасгийн дарга хийсэн. Хөдөө үйлдвэрлэлийн ажлаар их явна аа. Хажуугаар нь усан будгийн судалбарууд хийж явна. Буудлынхаа өрөөнд усан будгаараа байгаль зурна. Тэгэхэд би усан будгийг шаглаад, шаглаад гүйцээчихдэг байсан юм. Сумын сангийн аж ахуйд хийсэн судалбаруудаараа би урчуудын салбарын түүхэнд анхны үзэсгэлэн гаргасан.

-Монголын уран зургийн салбар гадаадынхантай харьцуулахад ямар түвшинд явна.

-Одоо бол мундаг болчихлоо шүү дээ. Залуу байхад ази, европ руу үзэсгэлэнд явна. Бид нарын зураг тэд нарынхаас доогуур байгаагүй. Сайн байсан шүү. Монголын уран зураг гологдохгүй ээ. Яах вэ би урлаг судлаач хүн бол биш л дээ. 

-Уран зургийг ойлгоход тодорхой хэмжээний боловсрол хэрэгтэй гэдэг.

-Ном уншдаг шигээ зураг уншдаг байх хэрэгтэй. Хараад ойлгож, таашаах хэрэгтэй. Ямар агшин байгааг хараад ойлгож мэдрэх нь чухал.

-Зураач хүний дотоод сэтгэл зөрчилдөөнтэй байдаг. 

-Зөрчилдөнө өө. Хар даа, хар цагаан хоёр өнгө бол эсрэг тэсрэг хоёр өнгө. Тэгтэл энэ хоёр нэгдэж байгаа биз. Тэгээд тэмцэл... Зэрэглээ зурж байгаа гээд алсад сунгаж зураад  байдаг шүү дээ. Би бол тэгдэггүй. Бүр нааш нь нүүрэн дээр авч ирж зурдаг. 

-Таны зурагнуудыг харахаар юу, юугүй давхиад гараад ирэх гэж байгаа юм шиг л байдаг.

-Тийм, тэгж байгаа биз...

Зурагны төрөл жанраасаа хамаараад зураач хүний сэтгэлзүй өөр өөр байдаг уу?

-Тийм, ямар сэтгэлзүйгээр зурсан нь тухайн зурагны өнгөөр илэрхийлэгдэж гарч ирдэг. Өнгө гэдэг бол тухайн зурагны уур амьсгал.

-Зураач хүнд чадвар, сэтгэлгээ хоёрын аль нь илүү чухал вэ?

-Дотроо бодох хэрэгтэй. Эхлээд толгойдоо зурна. Гоё байгаль, цэцгийг толгойдоо яаж зурж болох уу. Зүгээр л шууд зурах уу... Сэтгэхүй, мэдрэмжийн асуудал.

-Ямар бүтээлийг сайн бүтээл гэх вэ. Удаан хийсэн үү, гэнэтийн шинэ санаагаар хийсэн үү?

-Залуу байхад бол шууд эгцээрээ туучихна даа. Тухайн үеийн тэр эмоциороо гэх үү дээ. Одоо бол тогтож ажиллах гээд байдаг болсон. Нилээн удаан ажиллаж, ажиглана. Гэнэтийн эсвэл удаан аль алинаас нь сайн бүтээл гарах боломжтой. 

-Та юунаас зурах сэдэл, таашаалаа авдаг вэ?

-Юу нүдэнд тусна, тэр толгойд бодогдоно. Ихэнхидээ хийсвэр л дээ. Мэдрэмжээ буулгах гэж оролдоно. Шиврээ бороо орох мөч, зуслангийн өглөө гээд л...

Миний зургагт зориулж багагүй хүмүүс шүлэг бичсэн шүү. Ц.Чимэддорж, А.Лхагва, Д.Банзрагч,  Ү.Хүрэлбаатар, Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, Ж.Баяржаргал гээд байна. 

-Монголд таниас өөр Кубизмын урсгалаар явдаг зураач байгаа юу?

-Бараг байхгүй шүү. М.Цоож гээд залуу зураач хэдэн жилийн өмнө “Адъяа ахаа би таных шиг зурж болох уу” гээд. Би “Тэг тэг, зураад явж л бай” гэсэн юм. Сүүлд шагаль хийдэг болсон байна билээ. 

-Пиккасогийн кубизм тэгш хэмийн харьцааг эвдэж зурдаг. Таных бол яг харьцааг нь алдуулаагүй байна. 

-Тийм, би барьдаг. Ялангуяа бодит, түүхийн агуулгатай зураг дээр. Зарим зохиомж зураг дээр бол харьцааг эвдэнэ.  

-Адъяабазар гэдэг зураачийн бүтээл юугаараа бусдаас онцлог вэ?

-Өнгийн тоглолт, зохиомж. Би энийг голлодог. Ер нь зураг бол тухайн нийгмийнхээ тусгал нь.

-Таны зураг дээр шүүмж хэр ирж байна вэ?

-Шүүмж гэхээс илүүтэй магтаал их ирнэ шүү. \Инээв\ Нэг хэсэг Ц.Энхжаргал бид хоёрын зургийг жаахан эрээн болж байна гэдэг байсан. Эрээн байсан байж магадгүй. 

-Хамгийн тэсрэлттэй байсан үе хэзээ вэ?

-1990- ээд оны эхэн үе. Яг тэр үеийн эмоциороо, нойтонгоор нь хайчлаад, уусгах газар нь уусгана, чангалах газар нь чангалаад дараагийн зураг руугаа ордог байлаа. 

-Уран бүтээлч хүнийхээ хувьд хэр шартай вэ?

-Мэдэхгүй. \Инээв\ Ёстой мэдэхгүй.  Өөрийн ертөнц, эндээ л оршдог. Мууллаа, магтлаа гэж боддоггүй юм даа. Миний чих аль  эерэгийг нь олж сонсдог. Ер нь муулсан барьсан юмыг тоохгүй шүү. Тэгж байж ялалт байгуулна шүү дээ.\Инээв\  Далай багш хэлээд байна. 

-Тухайн цаг үе нийгмийнхээ эсрэг дуу хоолой болсон зураг зурж байсан уу?

-Эсэргүү гэх нь ч юу юм. Улс төрийн сэдэвтэй. Дандаа дайныг, ялангуяа цөмийн дайныг эсэргүүцсэн плакат хийж байсан. Хамгийн 1979 онд хийсэн “Эх үрс амгалан байг” гэж плакат хийсэн . Хар, цагаан, шар гурван арьстай эмэгтэй өлгийтэй хүүхэд тэвэрчихсэн, цаад талд нь дэлхийн бөмбөрцөгтэй. Доод талд нь нэг яруу найрагчаар шүлэг бичүүлсэн. \Инээв\

-Ямар шүлэг вэ?   

 “Бууны ам цаашаа
Бузар дайныг үүрд тонилгоё
Буман хүүхдээ тэгш жаргуулъя” гэж... 

-Та бол яруу найрагч Р. Чойном агсны амьд ахуй цаг үед дотно явсан хүн шүү дээ, тэр хүнтэй уулзаж байсан дурсамжаасаа хуваалцаач....

-Тийм, Чойном гэдэг хүнтэй нийлдэг байсан. Үнэхээр сайхан хүн байсан даа. Тэднийх  дөрөвдүгээр дэлгүүрийн тэнд байдаг. Зураач нар, зохиолчид их цуглана. Би бас тэд нарын захиасанд их явна аа. \Инээв\ Заримдаа гэр лүү гээ явахдаа унаанд  суухгүй алхана. Дөрөвдүгээр дэлгүүрийн хажуугаар яг явж таарна даа. Тэгэхлээр нөгөө хэд чинь дууддаг юм байгаа биз дээ. Нэг бол цонхоор дуудна. Нөгөө юм аа гэвэл мөнгө унжуулна. Эсвэл тортой шил унжуулна. Оруулж өгөхөөр, хааяа “Эр хүн нэг татчих” гэнэ. Хааяа зүгээр гараад явна. Тэгээд л их ойрхон болсон доо. Р.Чойном бас манай Төв аймгийн салбарт хэсэг ажилласан. Хөөрхий удаагүй юм аа, Налайх руу явчихсан. Би сургууль, цэрэг гээд 10 гаруй жил болсон. Тэгээд нэг их таараагүй дээ. 

-Та  хэр олон шавьтай вэ?

-Хүмүүс шавь ороё гэж их ирдэг л юм. Зарим нь ирсээр л байна, зарим нь хэд, хэд үзүүлээд алга болно. Янз янз. Салбарт байхад үйлдвэрлэлийн дадлага гээд хүүхдүүд ирдэг байлаа. Одоо намайг манай багш байна гэж хэлдэг дээ. Зургаа зураад овоо явж байгаа хүүхдүүд бас байна аа. 

Жоохон хүүхдүүд “Багш аа” гээд зориод ирнэ. Даалгавар өгөөд явуулна даа.\Инээв\. Жоохон хүүхдүүд их хөөрхөн. Би тэг, ингэ гэж хэлдэггүй юм. Юу хүссэнээ зур. Ямар ч арга барил, сэтгэлгээгээр зурсан болно. Зурсан зураг дээр нь бага зэрэг зөвлөгөө өнгө. Хүүхдийг ерөөсөө хүчилж болохгүй. Тааваар нь...

-Гарын шавь байгаа юу?

-Намайг Дүрслэх Урлагийн дээд сургуульд багшил гэсэн юм. Дунд сургуульд ч багшил гэж л байсан. Багш хүн бол хүүхдүүдэд юм заана. Тэгэхээр чинь зурах цаг байхгүй болчих гээд болдоггүй. Зүгээр явж байсан ч зургийн сэдэл орж ирдэг л байхгүй юу. Явж, явж байгаад орой нь ч юм уу, яг тэр мөчдөө ч юм уу жижигхэн наброски хийгээд санаагаа гаргачихна. Тэгээд багшлах гэхээр болоогүй юм аа. 

-Одоо ч багшлах бодол байхгүй юу? 

-Байхгүй. Зургаа зураад л байж байна.

-Танд багш байв уу?

-Зургийн дугуйлангийн багш бол “А” үсгийг заасан. Аравдугаар ангиа төгсөн төгстөлөө заалгасан. Өөрөө өөртөө л багш хийгээд явж байна даа. \Инээв\

-Таны хүүхдүүдээс мэргэжлийг нь өвлөж авсан уу?

-Манай том хүү зураач. Дүү нь бас. Энэ хоёр л байгаа юм. Манай хүү намайг бодоход баримал барина.\Инээв\ Янз бүрийн юм хийнэ. Залуу байхдаа л үзэж тарж байх хэрэгтэй. 

-Зөвхөн зураг зураад амьдралаа авч явахад мэдээж хүнд байсан байх. 

-Хэцүү байлгүй яах вэ. 1990-ээд оны үед чинь тогтвортой цалингүй болсон. Би зургаа зурна, хажуугаар нь янз бүрийн зүйл усан будгаар хийгээд гадуур зогсоно доо. Богд Хааны музейн үүдээр чинь битүү зураач нар байдаг байлаа шүү дээ. Жижиг зургийн наймаа хийнэ. Манай нэг хороонд байсан эгч хүүхэн  зураг зардаг салон маягтай юм нээсэн. Тэнд хааяа хямдхан бөөндчихнө. Богд Хааны музейн үүдэнд соёлын өдөр болоод, ширээ тавиад өгөхөөр нь хэдэн зураг аа тавиад сууж байсан чинь миний жижигхээн зохиомжийг нэг нь гуч уу, гурвуулаа нийлээд үү гэж асуулаа. Нэг нь гэсэн чинь 90 доллар өгчихөөд явсан. \Инээв\ Заримдаа түс хийтэл баяжина. Заримдаа хэцүү. Хүүхдүүдийн төлбөр нэхэгдээд болохоо байгаад ирэхээр зургаа бариад гарна даа. АПУ-гийн Б.Батжав дээрээ очно. Б.Батжав маань уран зургийг их дэмжнэ ээ.

-Уран зургаас өөр чиглэлээр ажиллах талаар бодож байсан удаа бий юу?

-Наброски татсан л бол зураг болгох хэрэгтэй. Үүнээс өөр зүйл бодож  явсангүй ээ ах нь. \Хөнгөн санаа алдав\

-Зураач Н.Адъяабазарын дотоод хүн хэдэн настай вэ?

-\Инээв\. Хүүхэд сэтгэлгээгээр зураг зурдаг юм аа гэж Пабло Пикассо хэлсэн. Пикассо чинь нас бол тоо гэдэг хүн байлаа шүү дээ. Миний найзууд хөгшин, залуу гээд янз янз байдаг. Тэгэхээр надад залуу сэтгэлгээ байгаа биз. \Инээв\


Ярилцсан | А.Даваадулам

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (6)

Jason Clemens
Jason Clemens
17 August 2024 23:59
Hello, it's Jason reaching out. I just visited your website and saw some areas where minor tweaks could boost your more leads. I've assisted many clients in your industry enhance their sites, and they noticed considerable growth in leads as a result. I'd be happy to hop on a quick call to go over these enhancements with you. I'm available this week, so free of charge just to help you out lol. Let me know the best way to connect, and we can set up a convenient time. It's simple stuff and shouldn't take too long to fix. Warm Regards, Jason Clemens ## Visit: https://bit.ly/FreeWebsiteAuditByJason Or reply to this email Jason.clemens01@gmail.com or call me at: +1-651-419-8101
Van Westgarth
Van Westgarth
13 September 2024 23:11
Businesses with websites need seogeek.io's AI-driven features and incorporation with top API data sources such as Google. This ensures up-to-date, precise data, which the AI employs to deliver optimal results. Gain better exposure, performance, and expansion with seogeek.io's cutting-edge, data-driven SEO services. Key Advantages: - Organic Keyword Ranking Reports - Backlink Analysis Reports - Website SEO Technical Analysis - AI Topic and Content Generation - Tools for Competitor Analysis - Real-Time Performance Tracking Take advantage of a 14-day trial period, and after that, it's just $8.99 a month to begin with unlimited team members: https://bit.ly/seogeek_io (seogeek .io) You can unsubscribe by sending an email with subject "Unsubscribe" to hortzsteven@gmail.com Dalbraut 20, Kroksfjar?Arnes, NA, Iceland, 380
Celina Hibbs
Celina Hibbs
17 September 2024 05:09
Hi there, Are you finding it hard to carve out time to write articles? Hire an Experienced SEO Writer Today! All the research is done for you and offer well-written SEO articles to help boost your rankings and increase engagement with your visitors. Looking for fresh content for your website or to enhance your content marketing, take a look at our latest content offers here: https://writingbybenjamin.com/ Benjamin Contact me directly at behinger@writingbybenjamin.com or on Skype: behinger19 with any questions. If you don't want to get an email from me on this matter again, please rely back with the text: "No, thank you"
Aileen Veilleux
Aileen Veilleux
14 October 2024 23:26
Hello, Is it difficult for you to make time for writing articles? Get help from a skilled SEO writer! I handle the research and provide high-quality SEO content to help boost your rankings and enhance your visitor interaction. Need new articles for your blog or content marketing strategies, take a look at our latest content offers here: https://bit.ly/benwriting Ben Contact me directly at behinger@writingbybenjamin.com or on Skype: behinger19 with any questions. If you don't want to get an email from me on this matter again, please reply back with the text: "No, thank you"
Rafsan Jane
Rafsan Jane
17 October 2024 21:56
Hi, my name is Rafsan. I need your help. My uncle in Palestin Gaza need help. They don't have food. Please help me. I need 1000$ to help my family. My email: rafsan@rafsanjane.com or rafsanthedeveloper@gmail.com.
Theo Usher
Theo Usher
4 November 2024 23:55
We guarantee your message arrives in inboxes by focusing on contact forms directly. Start reaching millions of sites and see your leads, sales, and recognition grow. All starting at just $19 only! Let us assist you in taking your brand to the next level today. ^^ Order: https://contactformleads.com If you no longer want to receive further emails from us, please click the attached link: https://contactformleads.com/unsubscribe/ Kvaestubben 174, Skedsmokorset, NY, USA, 2020
Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав