Стандарт, хэмжил зүйн гарзын 2025 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Хэмжил зүйн суурь асуудлууд” сэдэвт сургалтыг энэ сарын 07, 08-ны өдрүүдэд танхимаар болон цахимаар зохион байгууллаа.
Сургалтаар Хэмжил зүйн тухай хуулийн зорилго, бүтэц, агуулга, дагаж гарсан дүрэм журмыг танилцуулсан юм. Мөн хэмжил зүйн суурь ойлголт, ерөнхий нэр томьёо, тодорхойлолт, бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны талаармэдээлэл авах, хэмжлийн алдаа, эргэлзээг тооцоолох, ОУ-ын нэгжийн “СИ” систем, үндсэн, уламжилсан, эмхэтгэсэн нэгжүүдийн тухай мэдлэг олгосон юм.
Дээрх сургалтад аймгууд дахь Стандарт хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтнүүд, хэмжих хэрэгслийг импортлох, суурилуулах, засварлах, худалдах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт 50 гаруй инженер, техникийн ажилтнууд, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Энэхүү сургалт нь хэмжил зүйн мэргэшүүлэх сургалтын суурь МОДУЛЬ сургалт бөгөөд ААНБ-д Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, давтан сургах, мэргэшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.