“Гурван сүүдрийн театр” хэмээх өвөрмөц нэртэй театр байгуулагдаж буйгаа зарлан анхны уран бүтээлээрээ зохиолч Балжирын Сүнжидмаагийн “Хөх тойрог” экзистенциалист драмын жүжгийг сонгожээ.

Тус жүжгийн ерөнхий найруулагч Иваны Оюун-Эрдэний онцолж буйгаар “Хөх тойрог” жүжиг нь нийгэм, нийтэд хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүний оршихуйн дотоод хашхираан, дотоод тэмцэл, дотоод зөрчил юм.

“Хөх тойрог” жүжгийн төслийг МЗХ-ын дэд ерөнхийлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Жамбалын Нямаа санаачилж, “Гурван сүүдрийн театр”-ын театрын нээлтийн үзвэр болгохоор хамтран ажиллаж байгаа бөгөөд жүжгийн агуулга, үзэл санаагаар дамжуулан гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт гэсэн нийгэмд тулгамдаад буй гурван сэдвийг хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагыг цаашдын ажилдаа тусгахыг зорьж байна. 

“Гурван сүүдрийн театр”-ыг үүсгэн байгуулагч нь МЗЭ-ийн шагналт зохиолч Ороолонгийн Элбэгтөгс юм. Тэрбээр 2025 онд Соёлын яам, УДЭТ, МЗЭ-ээс санаачлан зохион байгуулсан жүжгийн зохиолын улсын уралдаанд “Хүүхэд залуучууд”, “түүхэн” гэх хоёр номенацид шагнал хүртсэн жүжгийн зохиолч билээ.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав