“Парис-2024” паралимпын наадмын эхний өдөр паратаеквондогийн төрлийн 52 кг-ын жинд өрсөлдсөн У.Сүрэнжав алтан медалийн эзэн болж төрийн далбаагаа олон улсад мандууллаа.
Тэрээр ийнхүү Монголын гурав дахь паралимпын аварга, анхны эмэгтэй алтан медальтан болж байна.
У.Сүрэнжав нь эхний үед Египетийн Салма Хассан, дараа нь Мексикийн Жессика Кижано, Ираны Захра Рахими нарыг ялж, ийнхүү паратаеквондогийн төрлөөрх Монголын анхны паралимпын аварга болов. Түүнд аваргын алтан медалийг нэрт жүжигчин Жэки Чан гардуулсан юм.
Үүнээс гадна 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай төдийгүй Азийн наадмын мөнгөн медальт тамирчин билээ.