Уран бүтээлч, барималч Г.Логийразын “Шавраас дижитал” хүртэл үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд уран бүтээлчийн бүтээлийн замналын гурван цаг үеийг төлөөлсөн бүтээлүүд дэлгэгджээ.
Уран бүтээлч Г.Логийраз нь сүүлийн гуч гаруй жилийн турш баримал болон гурван хэмжээст баримал, дижитал, орчин үеийн урлагийн чиглэлээр Монгол, Норвеги, Швед улсад суралцахаас гадна багшилж, олон улсад үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлсээр байгаа билээ. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд уламжлалт баримал, шүтээн зургийг дижитал технологи бүхий гурван хэмжээст арга барил руу хувирган бүтээлүүдээ туурвижээ.
Зөвхөн шавар, цаасан шуумлын төрлөөр ажиллах нь хангалттай биш. Харин ирээдүйд хэрхэн ажиллаж, урлагийн бүтээл туурвих талаар эргэцүүлэл нь түүний гурван хэмжээст 3D баримал, хиймэл оюун ухааны хослол бүхий бүтээлүүдийг урлах замын эхлэлийг тавьсан байна.