Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа нар залуучуудад зориулсан “Youth Development Hub” төвийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Тус төв нь дараах чиглэлээр оюутан, залуучуудад үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

  • Оюутан, залууст технологийн бизнес эрхлэх боломжийг олгох;

  • Оюутан, залуусыг цагаар хөдөлмөр эрхлэх ажилд холбон зуучлах;

  • Судлаач залуу бэлтгэх;

  • Оюутны цалинтай дадлага хийх орчин нөхцөлийг бүрдүүлэх;

  • E-Mongolia / e-student зөвлөгөө өгөх;

  • Оюутан, залуучуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх;

  • Оюутан, залуучуудын дунд оролцооны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

  • Сайн дурынхны сургалт үйл ажиллагаа зохион байгуулах;

  • Сонирхлын клуб дугуйлан хичээллүүлэх;

  • Шинийг суралцах хөгжих орчныг бий болгох;

  • Оюутан, залуучуудад ур чадвар олгох сургалтуудыг зохион байгуулах;

  • Оюутан, залуучуудын ментор хөтөлбөр зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.


Энэхүү санамж бичгийн хүрээнд оюутан, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, шинийг санаачлах, сурч хөгжих, сайн дурын үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох боломж нөхцөлөөр хангаж, залуучуудын оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав