АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна.
Америк, Хятадын худалдааны дайн, татварын дарамтуудаас үүдэлтэйгээр цаашид манай улсын инфляцид ч өөрчлөлт орох дүр зургууд айсуй. Манай улсын экспортын 90 гаруй хувь нь Хятад руу хийгддэг учир тус улсын эдийн засгийн өсөлт ямар байхаас төлбөрийн тэнцэл өөрчлөгдөх эсэх нь хамаарах юм.
Трампын тавьсан хоригоос үүдэж цаашид Хятадын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нь манай улсын экспортын гарцад мөн дарамт үзүүлэхээр байна. Мөн он гарснаар эхний сард экспортын гарц өмнөх жилийн мөн үеийнхээс 23 хувиар буурсан нь ам.долларын ханшийн өсөлтөд нөлөөлж буй.
2024 оны гуравдугаар улиралд ам.долларын ханш 3393 төгрөг байсан бөгөөд оны эхэнд 3422 төгрөгийн ханштай байсан юм. 2023 оны мөн үетэй харьцуулахад ам.долларын ханш 50 орчим төгрөгөөр суларсан ч аравдугаар сард харьцангуй тогтворжиж, оны сүүлээр ам.долларын ханш буцаад өсөж эхэлсэн.2024 оны 12 дугаар сард ам.долларын ханш эрчимтэй чангарч 3433 төгрөг буюу 2023 оны мөн үеийнхээс ч өсөлттэй болж ирсэн бөгөөд оны төгсгөлд 3440 төгрөгт хүрч энэ оны хамгийн өндөр өсөлтдөө хүрсэн.