Хамтарсан Засгийн газраас АН-ын найман сайд гарах өргөдлөө өгснийг намын дарга болон сайд нар нь мэдээллээ.

Энэ талаар намын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр "Найман сайд өргөдлөө өгсөн. Бид цаашид МАН-тай хамтрах боломжгүй" гэсэн юм. Мөн тус намын гишүүн, Монгол Улсын сайд Э.Одбаяр хэлсэн үгэндээ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ намын дарга Л.Гантөмөрт хүлээлгэн өгсөн тухай мэдэгдээд цаашид МАН-тай хамтрахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Тэрбээр "Бид нар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ намын даргадаа хүргүүлсэн. Хамтарсан Засгийн газар албан ёсоор дууссан. Цаашид засгаа хэрхэн яаж бүрдүүлэх нь тус намын асуудал" гэсэн юм. Мөн үргэлжлүүлэн "Бид аль ч нөхцөлд ажлаа өгнө. Хүн хөөгөөд байхад суугаад байхад сэтгэлзүй алга. МАН тухтай хулгайгаа хиймээр байна гэж байна, түүгээрээ яв" гэсэн билээ.

Тэгэхээр Ардчилсан намын дараах сайдууд Засгийн газраас гарах өргөдлөө өгнө гэсэн үг. Тодруулбал,

  • Шадар сайд Л.Гантөмөр,
  • Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл,
  • Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
  • Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь,
  • Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү,
  • Монгол Улсын сайд, "20 минут"-ын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,
  • Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр нар суудлаа өгнө гэсэн үг.
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав