“Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн удирдлагууд өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа өнөөдөр /2025.10.02/ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр “ТОСК” ТӨХХК-ийн Төрийн өмчийн төлөөлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч А.Молор, газар нэгжийн дарга нарын хамт ахмадуудаа хүлээн авч, компанийн хөгжил дэвшил, бүтээн байгуулсан төсөл хөтөлбөрүүдэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, Ахмадын баярын мэнд дэвшүүлэхийн зэрэгцээ өндөр насны тэтгэвэртээ гарч буй Г.Гэрэлмаад хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн Улаанбаатар хотод хэрэгжиж буй “Солонго 1, 2″ болон орон нутагт хэрэгжиж буй төслийн явцын мэдээлэлтэй танилцаж, ахмад инженер, удирдлагууд сэтгэгдлээ хэлж, амжилт бүтээлийг нь үргэлжлүүлж яваа залуучууддаа үг сургаалиа хайрлаж, алдаа оноог нь засаж залруулан, улам олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийг ерөөлөө.  

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав