“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам энэ сарын 07-19-ний өдрүүдэд Монголын уран зургийн галерей болон “Улаан гэр” галерейд зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн 9 дэх удаагийн медиа урлагийн наадам нь Соёлын яамнаас санаачлан дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй дүрслэх урлагийн 7 хоног “АRT WEEK 2024”-ын хүрээнд ХБНГУ, БНХАУ (Тайвань), БНСУ, БНФУ, АНУ, Испани, Монгол зэрэг долоон орны 14 уран бүтээлчийн медиа бүтээлүүдийг “Харж буйдаа итгэхүй” сэдвийн дор нэгэн орон зайд нэгдэж, үзэгч олонд хүрч байгаа юм. 

 

Тус наадамд дэлгэгдсэн бүтээлүүд бидний ертөнцийг харах, мэдрэх, түүнтэй харилцах харилцаанд дижитал технологийн хөгжил хэрхэн нөлөөлж буйг харуулж буйгаараа онцлог юм.

Уг наадамд “Transmediale” медиа фестиваль, Европын медиа урлагийн наадам (EMAF), Kasseler Dokfest баримтат кино, видео бүтээлийн наадам, Гёте институтийн хөтөлбөрүүдэд ажилласан олон улсын туршлагатай куратор Инга Зайдлер ажиллана.

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав