Төрийн албаны зөвлөл болон Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулж буй "Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл" аяны хүрээнд ахмад төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар мэдлэг туршлага хуваалцах “Ахмад ажилтны зөвлөх үйлчилгээ” арга хэмжээг Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газартай хамтран 1, 4, 6, 7 дугаар багийн ахмадуудын төлөөлөл болон Стандарт, хэмжил зүйн ахмад ажилтнууд оролцлоо.
Дээрх уулзалтаар цаашид салбарын хэмжээнд ахмад ажилтнуудыг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, ахмад ажилтнуудтай хамтран төрийн албанд шинээр томилогдсон болон залуу албан хаагчдад сургалт хийх, мэдээ, мэдээллээр хангах үйл ажиллагааг тогтмол явуулахаар болсон юм.








