2017 оноос жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Улмаар Монгол Улсын нийт ард, иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд тэмдэглэн эх хэлээрээ бахархах, сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлдэг болсон. 

Энэ жил Монгол хэл шинжлэлийн эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор /Sc.D/, МУИС-ийн профессор М.Базаррагчаа багшийн 80 насны ойг тохиолдуулан Үндэсний Номын Сангаас "Эх хэлний өдөр"-т зориулж "Эх хэлээ эрхэмлэхийн учир" хичээлийг МУҮНС-гийн шинэ байранд заахаар болжээ.

Дэлхийн хүн ам, угсаатан, тэдгээрийн хэлний талаарх мэдээллийн эх сурвалжуудаас үзэхэд, одоогоор 7100 орчим амьд хэл байгаа бөгөөд үүний 90 хувь нь 100000-аас бага хэлэлцэгчтэй байна. Энэ нь 6390 орчим хэл эрсдэлд орж, үлдсэн 10-хан хувь буюу 710-аад хэл аюулгүй байна гэсэн үг юм. 2680 хэл бүр мөхлийн ирмэгт байгаа бөгөөд үүнээс 357 хэл 50-аас доош хэлэлцэгчтэй, 19 хэл ганцхан хэлэлцэгчтэй болсон аж. Энэ байдлаар үргэлжилбэл, 2100 он гэхэд дэлхийн хэлний талаас илүү хувь нь устаж үгүй болно гэж судлаачид үзэж байна. Ийнхүү хэл мөхөж буй шалтгаан нь колоничлол, их гүрнүүдийн эзэрхийлэл зэрэг улс төр, нийгэм, эдийн засгийн хүчин зүйл, даяаршил, хотжилт, шилжилт хөдөлгөөн, цөөн хэлний ноёрхол, соёлын нөлөөтэй холбоотой юм.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав