Энэ жил цагаан сарын баярын амралт нь бямба, ням гарагт таарч буй.
Иймд баярын амралтын хугацааг сунгах нь зүйтэй гэсэн санаачилгыг ГБХНХ-ын сайд, УИХ гишүүн Л.Энх-Амгалан дэвшүүлсэн билээ. Олон нийт ч энэ талаар байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
Тэгвэл тэрбээр эл асуудлаар өнөөдрийн /2025.01.29/ Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийх бөгөөд шийдвэр гаргах эсэх нь тодорхойгүй байна.
Яаманд судалгаа хийж, хэд хэдэн хувилбарыг судалсан бөгөөд одоогийн байдлаар багадаа тав, ихдээ 10 хоногийн амралттай байх хувилбарт голчлон төвлөрөөд байгаа билээ.