Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга энэ сарын 27-30-ны өдрүүд Говь-Алтай аймагт ажиллав.

Энэ үеэр Говь-Алтай аймгийн Байгаль орчны салбарын албан хаагчидтай уулзалт хийж, 2024 онд байгаль хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлуудыг үнэлж, үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Тус аймагт 2025 онд улсын төсвийн хөрөнгөөр 15 сумд хөв цөөрөм, ус хуримтлуулах ажлыг 2,5 тэрбум төгрөгөөр, агаарын бохирдлыг хэмжих автомат станцыг Алтай хотын төвд байршуулах, 108 сая мод тарьж ургуулах ажлын хүрээнд ойжуулалт, ойн зурвас байгуулах, заган ойн сэргэн ургалтыг дэмжих, ойн талбайг нэмэгдүүлэх, усны харуулын 3 байр барих, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны байр барих, элсний нүүлт, цөлжилтийг тогтоон барих механик хамгаалалтын ажил зэрэг 3 тэрбум гаруй төгрөгийн ажлыг гүйцэтгэхээр шийдвэрлэлээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2025 оныг байгаль орчны салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан тодорхой ажлуудад дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав