Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Улмаар ирэх долоо хоногийн даваа, мягмар, лхагва гарагуудад /2025.03.03-05/ амрах шийдвэрийг гаргалаа.
Ажлын гурав хоногт амарсан өдрүүдээ 2025 онд багтаан аль ч үед нөхөж ажиллаж болохыг төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болгов.
Энэ жилийн Цагаан сараар билгийн тооллын шинийн нэгэн тасарч, гуравдугаар сарын 1, 2-ны бямба, ням гарагт тохиож байгаа тул амралтын хоёр өдөрт золгож, шинийн дөрвөн буюу даваа гарагаас ажлын өдрүүд эхлэх байсныг ийнхүү өөрчлөв.