Парис-2024 олимпын наадмаас манай орны жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл ахин медаль хүртэх боломж чөлөөт бөх. Өнөөдөр 62 кг-ын жинд МУГТ, ДАШТ-ий аварга П.Орхон барилдана.
Тэрээр эхний тойрогтоо 2020 оны олимпын мөнгөн медальт, Европын АШТ-ний гурван удаагийн аварга Украйны Ирина Коляденкотой хүч үзэх билээ.
П.Орхоны хувьд 2017 онд ДАШТ-д түрүүлж, дэлхийн аваргын дэвжээн дээр төрийн дууллаа эгшиглүүлж байв. Харамсалтай нь Жакартагийн Азийн наадмын дараа түүнээс допинг илэрсэн тул барилдах эрхийг нь 2022 оны есдүгээр сарын 16 хүртэл хассан юм. Одоо тэр алдсан цаг хугацаагаа нөхөх боломжтой болсон.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард олимпын эрх авсныхаа дараа тэрээр “Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандуулахыг хүсэж байна” хэмээн хэлж байлаа.