Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Аравдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгий, Хөвсгөл, Завханы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Архангайн зүүн, Төвийн зүүн хойд, Баянхонгорын хойд, Хэнтийн баруун хойд хэсгээр -12…-20°C, Говь–Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өмнөговийн нутаг, Дорноговийн ихэнх хэсгээр -8...-2°C, бусад нутгаар -8...-12°C дулаан байдаг.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим, Завханы хойд болон зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ахиу байх төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С дулаан, харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар дунджаас 1-3°С хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас сарын ихээр уулархаг нутгаар, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн нутгаар. Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар ахиу байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С дулаан, харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар дунджаас 1-3°С хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхээр уулрхаг нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн цасан шуурга шуурч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С дулаан, харин хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд 1-3°С хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй.

Говийн нутгаар. Агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага зэрэг хүйтэн, хур тунадас Өмнөговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С дулаан, харин хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд 1-3°С хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн дунд үед зарим газраар цас орж, зарим үед салхи ширүүсэн шороон шуурга шуурч болзошгүй.

11 дүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн хойд хэсгээр ахиу байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хүйтэн, хур тунадастай байх төлөв ажиглагджээ. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав