2024 он улирахад хэдхэн хоног үлдлээ. Зөвхөн миний Монголын гэх омголон хөх өвөл цан хүүргээ савсуулан, цангинан хангинанхан буй энэ гайхамшигт дагшин цагаар уншигч та бүхэндээ бид оны онцлох ярилцлагуудын удаах тоймыг танилцуулж байна.

Бид энэ удаад үндэсний өв соёл, тэр дундаа улс үндэстнийхээ дархлааг сэргээх, хамгаалах, хөгжүүлэх тухай бодлогын хүрээнд үүнийг тээж яваа эрхмүүдийг сурталчлан таниулах хүрээнд хийсэн ярилцлагууд болон Парис хотноо зуны 33 дахь олимпийн наадамд эх орныхоо нэрийг цуурайтуулж, төрийн далбаагаа мандуулсан тамирчдын яриаг редакцын сонголтоор түүвэрлэн уншигчдадаа хүргэлээ. 

О.БАТБИЛЭГ: ЯГ МОРЬД ЭРГЭЭД ЗУЛ ЗАДРАХ ТЭР АГШИН Л ИХ СЭТГЭЛ ХӨДӨЛГӨДӨГ ДӨӨ

Тун удахгүй Үндэсний их баяр наадам болно. Монголчууд эрт цагаас эхлэн хурдан хүлэг, эр чадал, эрхий мэргэнийг дээдэлж ирсэн. Тиймдээ морь уралдаж, бөх барилдаж, сур харваж, эрийн гурван наадмаа энх цагийн сайхан хийдэг уламжлалтай.

Тиймээс бид энэ удаагийн дугаартаа Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийг урьж ярилцлаа. Тэр бол өнөө цагийн дээд зиндааны шилдэг уяачдыг тэргүүлж яваа, олон түмэндээ хүндлэгдсэн, удам дамжсан уяачдын нэг юм.

Онцлох эшлэл: 

Хүмүүс допинг хийлгээд бараг галзуурчихсан морин дээр хүүхэд тавиад явууллаа гээд яриад л байдаг юм. Мэдэхгүй, одоо тэгээд айхтар тариа хийгээд байдаг юм бол байхгүй дээ. Дэмий дэгс яриа алийг тэр гэх вэ. Тариа хийгээд явуулаад байдаг бол уяачдын хэрэг байгаа юм уу.

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/623-onongiyn-batbileg-yag-mord-ergeed-zul-zadrah-ter-agshin-l-setgel-ih-hdlgdg-d.html

Б.УЛААЛЗГАНА: СУМЫН ЗААН ЦОЛ ЧИНЬ БӨХИЙН УНДАРГА НЬ БАЙХГҮЙ ЮУ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн начин, хөлийн цэц, “Амжилт кибер” сургуулийн биеийн тамирын багш Б.Улаалзганатай ярилцлаа. Тэрээр улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан мөн аймаг цэргийн барилдаанд тогтмол амжилттай барилддаг бөх юм.

Мөн 2023-2024 оны сар шинийн баярт зориулсан “Аймгийн начингуудын барилдаанд” шөвгийн наймд болон шөвгийн дөрөвт шалгарсан шилдэг начин билээ. Үүнээс гадна сумын наадмын долоон түрүү, зургаан үзүүр хүртсэн ховорхон амжилтын эзэн юм.

Онцлох эшлэл: 

Ургамлаар зүйрлэвэл хавар болоод л яргуй гарахаар ямар гоё байдаг билээ. Түүнтэй ижил сумын заан цол чинь бөх гэдэг гоё зүйлийн чинь ундарга нь байхгүй юу. Бөхчүүд энэ цолноос  дээшээ амжилт үзүүлж, нэг ёсондоо цэцэглэж байгаа юм. Тийм учраас сумын заануудын барилдаан үзүүштэй сайхан болдог. 

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/618-bulaalzgana-sumyn-zaan-col-chin-bhiyn-undarga-n-bayhgy-yuu.html

Г.БАТЧУЛУУН: МИНИЙ БАГШ “МОРЬ УНАЖ БАЙГАА ХҮҮХДИЙГ ПЭЛДЭН МЭТ ХАЙРЛА” ГЭЖ ЗАХИДАГ БАЙЛАА

Эртнээс нааш монголчууд бид эрийн гурван наадмаа хийж дэлгэр сайхан наадсаар ирсэн ард түмэн билээ. Энэхүү цэнгэл наадмын нэг бол яах аргагүй хурдан морины уралдаан юм. 

Хурдан морины уяа сойлгыг тааруулахад уяач хүнээс ур ухаан, авьяас чадвар нэгэн зэрэг шаарддаг билээ. Тэгвэл өнөө цаг үеийн шилдэг уяач Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Г.Батчулууны ярилцлагыг хүргэлээ. 

Онцлох эшлэл: 

Морь унасан хүүхэд гэдэг бие даах өндөр чадвартай болдог. Морь унахад биеийнх нь бүх булчин ажиллаж байдаг. Хөл гарын булчин зэрэг хөгжиж байдаг, дөрөөн дээрээ босох зэрэг маш олон чухал хөдөлгөөнүүд явагдаж байдаг. Хүний бүх биеийн булчингууд ажиллаж байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалалгүй яахав. Гэхдээ ингэж хүчээр монгол хүүхдэд морь унахыг нь хорьж хамгаалмааргүй байна.

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/620-manlay-uyaach-gbatchuluun-miniy-bagsh-mor-unazh-baygaa-hhdiyg-pelden-met-hayrla-gezh-zahidag-baylaa.html

Э.ДЭЛГЭРМАА: ДЭЛХИЙН АВАРГЫН ДЭВЖЭЭН ДЭЭР ГАРГАСАН АЛДААГАА ОЛИМПИЙН НААДАМД НӨХӨХ БОЛОМЖ НАДАД БИЙ

Дэлхийд чансаагаараа хоёрдугаар эрэмбэлэгдэж буй чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, “Бөртэ чоно-2023” наадмын шилдэг тамирчин, цагдаагийн дэд ахлагч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Э.Дэлгэрмаагийн ярилцлагыг “Спорт”-ын буландаа онцлов.

Тэрбээр өнгөрсөн жил ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж энэ онд болох хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпод оролцох эрхээ өвөртөлсөн юм. Тэр болгон хэвлэл, олон нийтэд ярилцлага өгөөд байдаггүй ховор зочинтой уншигч та бүхнийг уулзуулж байгаадаа баяртай байна.

Онцлох эшлэл: 

Манайд спортын сэтгэл зүйч их ховор байдаг. Тамирчдын ихэнх нь сэтгэл зүйчтэй сайтар ажиллаж, өөрийгөө сэтгэлзүйн хувьд бэлтгээгүй байх нь бий.

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/sport/179-edelgermaa-delhiyn-avargyn-devzheen-deer-gargasan-aldaagaa-olimpiyn-naadamd-nhh-bolomzh-nadad-biy.html

ЗӨВЛӨМЖ: 

Редакцын зүгээс онцолж буй дараах ярилцлагуудыг Interview сэтгүүлийн 2024 оны сүүлийн буюу "034" дугаарыг захиалан бүрэн эхээр нь унших боломжтой. 

У.СҮРЭНЖАВ: ЭЭЖ НАДАД ХЭЛСЭН. “СҮРЭЭН ТӨР ЧАМАЙГ ШАГНАЛАА. ОДОО БУРУУ ЯВАХ ЭРХ БАЙХГҮЙ ШҮҮ” ГЭЖ...

2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл, “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгө, Европын аваргын алт, Дэлхийн чансаа олгох цуврал тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл, Олон улсын Гранпри тэмцээний алт, “Парис -2024” паралимпаас алтан медаль хүртсэн монголын анхны эмэгтэй тамирчин, таеквондогийн ОУХМ, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжавтай уншигчдаа уулзуулж байна. 

Тамирчин хүний нэгэн том зорилго, хүсэл мөрөөдөл нь олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг хамгийн өндөрт мандуулах байдаг. Харин У.Сүрэнжав үүндээ хүрсэн. Шинэхэн Хөдөлмөрийн баатар маань яг одоо юунд зорьж, тэмүүлж, өөрийн гаргасан бахдам, гялалзсан амжилт, өөр нь ирсэн нэр төр, хариуцлагын ямархан оршихуйн дунд суугаа бол. 

Онцлох эшлэл: 

Би баг хамт олонтойггоо, багштайгаа хамт маш их хөдөлмөрлөсөн.
Тулаан бүр ширүүн болдог. 

Б.БААСАНХҮҮ: БИ ТИК ТОК БҮЖИГ ХИЙХ ДУРТАЙ

Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр олимпын наадмаас манай тамирчид ээлжит медалиа хүртэж ард түмнээ баярлуулан цэнгүүлсэн билээ. 

Бид энэ удаа жудо бөхийн 48 кг-ийн жинд олимпын наадмын мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа Б.Баасанхүүг сэтгүүлийнхээ хойморт зочлохыг урьсан юм.

Онцлох эшлэл:

Би өөртөө их том зорилго тавьдаггүй. Чадах хэмжээгээ хүртэл л явна гэж боддог. Ер нь тийм ханасан мэдрэмж төрдөггүй. Үүнээс их хичээвэл яах бол, би хаа хүртэл явж чадах бол гэж өөрийгөө сорих бол дуртай. Би ер нь тэгнэ ингэнэ гэсэн хатуу чанга сорилго бол өөртөө тавих дургүй. 

Ц.БАТТУЛГА: "НАМАЙГ ЯАГААД ИЙМ ТӨРҮҮЛСЭН ЮМ БЭ" ГЭЖ АХИАД БИ ЭЭЖДЭЭ НЭГ Ч УДАА ХЭЛЭЭГҮЙ

Парисын паралимпод Монголын баг тамирчид түүхэнд байгаагүй гялалзсан амжилт үзүүлж, ард түмнээ баясган цэнгүүллээ. Тэдгээр агуу тамирчид монголын 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд итгэл найдвар, урам зориг авчирлаа. 

Миний энэ удаагийн зочин тус Парисын олимпоос Хөнгөн атлетикийн төрөлд мөнгөн медаль хүртэж, Монголын хөнгөн атлетикийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээсэн, Монгол Улсын гавьяат тамирчин Цэгмидийн Баттулга.

Онцлох эшлэл:

Залуу насандаа л энэ бүхний төлөө хичээхгүй бол хэзээ хичээх юм. Сайхан мэргэжлээ би хэзээ ч орхихгүй. Тамирчин хүнд спортын карьер хийх цаг хугацаа богино байдаг. Тийм учраас энэ амжилтаа үргэлжлүүлж, өөрийнхөө зорилгод хүрэхийг л хүсэж байна. 

Б.ЭНХХҮСЛЭН: ЗӨВХӨН ӨӨРТЭЙГӨӨ ӨРСӨЛДДӨГ НЬ ХАМГИЙН ГОЁ. ЧИ БОЛОН УСАН СЭЛЭЛТИЙН ЗАМ ХОЁР Л БАЙГАА

Монгол Улсаа төлөөлөн "Парис - 2024" зуны олимпын XXXIII дугаар наадмын усанд сэлэлтийн төрөлд амжилттай оролцсон ОУХМ Б.Энххүслэнтэй ярилцлаа. 

Тэрээр өдгөө АНУ-ын Невадагийн их сургуульд усан спортынхоо чиглэлээр 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж байна. Мэдээж түүний эрхэм зорилго бол дараагийн олимп. Үндэсний рекордыг эзэмшдэг түүний хэвлэлд өгч буй анхны бүрэн хэмжээний ярилцлага энэ юм. 

Онцлох эшлэл:

Усан спорт надад үзэн ядалт, хайр гэх холилдсон мэдрэмжийг төрүүлдэг. Би өөрөө ийм холилдсон мэдрэмжинд дуртай л даа. Хэдэн сар шаналж зовсон ч эцсийн эцэст энэ спортдоо хайртай болохоор буцаад сэргэх аргаа олчихдог юм. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав