Парис-2024 наадмын усан сэлэлтийн төрөлд манай улсаас эгч, дүү тамирчид болох Б.Энххүслэн, Б.Энхтамир нар оролцсон юм. 

ОУХМ Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөж 1:59.94 минутад зайгаа дуусгаж 18-р байрт шалгарсан билээ. Тэрээр 22 настай бөгөөд уг амжилт нь үндэсний рекордыг эвдсэн явдал болов.

Тэгвэл түүний дүү болох ОУХМ Б.Энхтамир өнөөдөр эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөж 50.81 секундийн хугацаанд зайгаа дуусгаж, өөрийн гараандаа 5-рт байрт орсон юм. Харин олимпын тус төрөлд өрсөлдсөн 80 тамирчнаас 50-р байрт жагсаж байна. Тэрээр анхны олимпдоо ийнхүү 19 настайдаа оролцож өөрийн эзэмшиж байсан үндэсний рекордыг мөн шинэчлэн тогтоолоо. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав