Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн Тэргүүн Халиф Шарифийг хүлээн авч уулзлаа.
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан залуучуудын хөгжлийн төвүүдийг орон нутагт байгуулан ажиллаж байгаа билээ. Харин салбарын яамны хувьд аймгийн болон сумын соёлын төвүүдийг орон нутгийн иргэдийн төв болгон зохион байгуулахаар ажиллаж байгаа энэ үед тухайн төвд иргэд, залуучууд соёлын арга хэмжээнд оролцож, сургалтад хамрагдах, нийгмийн харилцаанд орох бололцоогоор хангах чиглэлд хоёр байгууллага хамтран ажиллах саналыг сайд Ч.Ундрам гаргасанд суурин төлөөлөгч ноён Халиф Шарифи талархан хүлээн авч, саналыг судлан ажиллахаа илэрхийллээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан 2027 он хүртэл хамтран ажиллах санамж бичгийг 2025 онд байгуулаад байгаа ба “Үйлдлээрээ нөлөөл” буюу технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголтыг залуучуудад түгээж, театрын арга, техник ашиглан түүний эсрэг тэмцэх сургалтын чиглэлээр сургагч багш бэлтгэх зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав