"Барилга экспо - 2025" үзэсгэлэн худалдаа 37 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Уг олон улсын барилгын үзэсгэлэн яармагт "TOP CERAMICS ХХК" шилдэг оролцогчоор шалгарчээ.
Тус компани нь 2023 оноос эхлэн тавилга болон, интерьерт ашиглах төрөл бүрийн синтеред чулуун хавтан импортлон чулуун хийцлэлийн үйлдвэрлэл явуулж иржээ. Тэгвэл тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн өнгөрөгч оноос дэлхийд тэргүүлэгч “Gani”, “Hongyu”, “Giana” брэндийн шаазан плитаг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж, хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Цаашдаа архитектуурын ур ухаан, интерьерийн төгс шийдэлд нийцсэн дэлхийн шилдэг брэндүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн, чанартай, баталгаатай, дээд зэргийн стандарт бүхий бүтээгдэхүүнийг хүргэхийн төлөө ажиллаж байгаа юм. Гол нь эдгээр бүтээгдэхүүнүүд албан ёсны эрхтэйгээр манай улсын зах зээлд нэвтрэх билээ.