ХҮСЛЭЭР ИРДЭГ ШИНЭ ЖИЛ (хүүхэлдэйн жүжиг)

Найруулагч: М.Ариунтуяа
Зураач: М.Бямбацэрэн

Өвлийн өвгөнд нэгэн охин захидал бичжээ. Тэрхүү захидалд "Элсагийн мөсөн ордонд очиж, шинэ жилийн баярыг үлгэрийн баатруудын хамт тэмдэглэхийг хүсэж гэнэ."  Тухайн захидалд үлгэрийн муу дүрийн баатруудыг Элсагийн мөсөн ордонд урихгүй байхыг мөн хүсэж гэнэ". Яг тэр үеп охины хүслийг Мальфисент сонсож гэнэ. Ийнхүү адал явдалтай аялалын түүх эхэлжээ. 

АРВАН ХОЁР САР(үлгэрийн драм)

Зохиолч: С.Маршак
Найруулагч: М.Ариунтуяа
Зураач: В.Энх-Амгалан 

Дүн өвлийн хүйтнээр эрх гүнжийн зарлиг бууж сагс дүүрэн яргуй олж ирсэн хүнд сагс дүүрэн алт өгнө гэснийг сонссон хойт эх, эгч хоёр дагавар охиноо хөөж ойн гүнээс шив шинэхэн яргуй олохыг шаардана. Даарч ядарсан охиныг өрөвдсөн ах дүү 12 сар түүнийг түүдгийн дэргэд урьж, хүслийг нь биелүүлж өгнө. Харин хөөрхий охин үүнд нь хязгааргүй баярлаж талархан гэрийн зүг хурдхан яарна. Хөөрхий охинд дөрөвдүгээр сар хүсэл биелүүлэгч бөгж өгнө. Хойт эх түүний охин хоёр өвлийн хүйтэнд хөөрхий охиныг хөлдөж үхсэн байх гэж бодож байтал охин сав дүүрэн яргуйтай бас гартаа бөгжтэй ирэхэд атаархал нь буцалж яахаас ч буцахгүй зүйл хийх болдог.

ХУНТ НУУР (хүүхэлдэйн жүжиг)

Найруулагч: М.Ариунтуяа
Хөгжмийн найруулга: Э.Базарханд
Зураач: С.Энх-Од

Эрт цагт хар санаат шидтэн хорвоогийн хамгийн гоо үзэсгэлэнт охидыг хулгайлан өөрийн цайздаа хорьдог байжээ. Охидоо алдсан ээжүүдийн сэтгэлийн гуниг зовлонг үгээр илэрхийлэхийн аргагүй. Ийм зовлонд унасан нэгэн эх охиноо хайн явсаар хар шидтэний цайзыг олж ирээд охиноо суллахыг гуйн уйлан хайлан зогссоор...

Энэ явдлыг мэдээд охидоо алдсан ээж, аавууд шидтэний цайзыг зорьсон боловч хаягдаж хоцорсон цайз, өмнө нь тогтсон нуур, хэсэг хун шувуудаас өөр юу ч байсангүй...  


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав