Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд өнөөдөр (2026.02.19)Олон улсын тээврийн форум (ITF)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Кимтэй уулзлаа.
Олон улсын тээврийн форум (ITF) нь Парис хотод төвтэй, олон улсын засгийн газар хоорондын байгууллага бөгөөд гишүүн орнуудын тээврийн бодлого, хамтын ажиллагааг дэмжин ажилладаг байгууллага юм.
Уулзалтаар талууд Монгол Улсын тээврийн хөгжил, логистикийн сүлжээг өргөжүүлэх, логистикийн бодлогыг дэмжин ажиллах, олон улсын тээвэр, жолооч нарт тулгамддаг асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Мөн ITF-ийн зүгээс зам, тээврийн салбарын залуу боловсон хүчин, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, туршлага солилцооны хөтөлбөрт хамруулах боломжийг хэлэлцсэн юм.
Олон улсын тээврийн форум (ITF)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд Олон улсын тээврийн форум (ITF) -ийн үйл ажиллагааг танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.









