Олон улсын томоохон тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох бөхчүүдийн чансаа тогтоох дотоодын хамгийн том тэмцээн болох чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр явагдах хуваарь товлогдлоо.
Улмаар жин тус бүрийн чансааг тэргүүлсэн тамирчдад Чөлөөт бөхийн холбооноос жил бүрийн эцсээр мөнгөн урамшуулал олгох юм.
Түүнчлэн Улсын АШТ-д түрүүлсэн бөхчүүд Азийн АШТ-д зодоглох эрхтэй болно. Харин ДАШТ-д оролцох бөхчүүдийг жил бүрийн долдугаар сард зохион байгуулах сорилго тэмцээнээр тодруулах ажээ.