Өнөөдөр БНСУ-ын Сорилт туршилт, судалгааны хүрээлэнгийн (KTR) Материал ба материалын бүтцийн судалгааны хүрээлэнгийн захирал Ли Чүн Хёп-г Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар хүлээн авч уулзлаа.
Өнөөдөр БНСУ-ын Сорилт туршилт, судалгааны хүрээлэнгийн (KTR) Материал ба материалын бүтцийн судалгааны хүрээлэнгийн захирал Ли Чүн Хёп-г Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр БНСУ-ын Сорилт туршилт, судалгааны хүрээлэнгийн (KTR)-гийн захирал Ли Чүн Хёп нь Стандарт, хэмжил зүйн газрын (СХЗГ) үйл ажиллагаатай танилцаж, хоёр байгууллага цаашид Сорилт туршилт, судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болсон юм.
Мөн Стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорилт туршилтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, дээрх чиглэлүүдээр мэдээлэл солилцох, харилцан туршлага судлах, мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, хэмжил зүй болон сорилт туршилтын чиглэлээр чадавхаа дээшлүүлэх, олон улсын худалдаа, эдийн засгийг сайжруулахад сайн туршлага нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаар болсон байна.
Ташрамд дурдахад, тус байгууллагатай 2008 онд анх хамтран ажиллах санамж бичиг байгуулах уулзалт зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн уулзалт нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал, ач холбогдолтой уулзалт боллоо.
Уулзалтад СХЗГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирал О.Нандин-эрдэнэ, СХЗГ-ын Хэмжил зүйн бодлогын газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн нар оролцлоо.







