Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 2-ний өдрийн байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 4816, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 642, гэрээр 1052, эдгэрсэн 3147, хавьтал 36 607, нас баралт 2 байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Тус өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуулийн голомтод гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурхны эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.