Сингапур улсад 3-р сарын 26-30-ны өдрүүдээр явагдах 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээнд эрэгтэй 25, эмэгтэй 23 улсын шигшээ баг оролцохоор зэхэж байна.

Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал нар дуудагджээ. Тэд Сингапур болон урьдчилсан шатнаас тодрох өөр нэгэн багийн хамтаар “А” хэсэгт өрсөлдөх юм.

Харин эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан Б.Ариунцэцэг, Э.Нарангоо, М.Булбул, О.Хулан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр уг тэмцээнд хүч сорино. Тэд Тайланд болон урьдчилсан шатнаас тодрох нэг багийн хамтаар “В” хэсэгт тоглохоор хуваарилагдав.

Монголын шигшээ багууд 3-р сарын 29-ны өдөр эхний тоглолтуудаа хийх юм.

Сонирхуулахад, Монголын эрэгтэй шигшээ баг 2017, 2023 онуудын Азийн цомд түрүүлсэн бөгөөд харин 2018, 2019 онуудад мөнгө, 2024 онд хүрэл медалийг мөнхүү тэмцээнээс атгаж байсан.

Эмэгтэйчүүдийн шигшээгийн тухайд 2013 онд мөнгө, 2024 онд хүрэл медалийг Азийн цомоос авчраад буй.

У.Чинзориг

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав