Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лабораторийн /ХАБҮЛЛ/ үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, нэн шийдвэрлэх асуудлаар СХЗГ-ын дарга С.Батбаатар тус лабораторийн захирал О.Нандин-Эрдэнэ болон лабораториудын эрхлэгч, ахлах мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
 
ХАБҮЛЛ нь энэ 2024 онд өндөр хөгжилтэй найман улс оронд 14 шинжээчийг мэргэжлийн чиглэлээр сургасан бол дотоодын 20 гаруй сургалтанд мэргэжил дээшлүүлэхээр албан хаагчдыг хамруулсан байна. Мөн НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуй байгууллага, НҮБ-ын хүүхдийн сан, Дэлхийн зөн ОУБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг Олон Улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, одоогийн байдлаар нийт 4 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Цаашид гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр түлхүү анхаарч, эрчимжүүлэн ажиллаж байгааг онцолж байлаа.
Тэгвэл СХЗГ-ын дарга С.Батбаатар Хүн амын эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх боловсролыг нэмэгдүүлэхэд хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлэх, хүнсний аюулгүй байдлын стандартуудын хэрэгжилт дээр анхаарч ажиллах, энэ 10-р сарын сүүлээс эхлэх сургуулийн хүүхдийн үдийн хоолны шим тэжээл, илчлэгийн талаар судалгаа хийж, олон нийтэд мэдээлэл өгөх контентын ажилд илүүтэй анхаарч ажиллах зэрэг чиглэл үүргийг өглөө.

Энэ үеэр тус лабораторийн нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгсөн юм.
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав