Үндэсний бөхийн холбоо өнгөрсөн намраас хойших томоохон барилдаануудын амжилтаар нь бөхчүүдэд чансааны оноо олгож байгаа билээ.
Одоогоор эл чансааг улсын аварга О.Хангай тэргүүлж, улсын заан М.Лхагвагэрэл, улсын начин Э.Батмагнай, Д.Амарсайхан, Ч.Батчулуун нар өнгөлж байна.
О.Хангай аваргын тухайд Үндэсний Их баяр наадмаас хойш өндөр чансаатай дөрвөн барилдаанд түрүүлж, нэг үзүүрлээд буй.
Гуравдугаар сарын 29-ны өдөр эхний 64 байрт эрэмблэгдсэн бөхчүүдийн сугалаат барилдааныг зохион байгуулах юм.
“Бест Буйдан” компанийн нэрэмжит энэхүү барилдааны түрүү бөхийг 20 сая төгрөгөөр байлах бол үзүүр бөхөд 10 саяыг, Их шөвөгт үлдвэл 5 сая, уран мэхийг нэг саяар шагнах ажээ.
У.Чинзориг