Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”-ын дагуу Стандарт, хэмжил зүйн газар “ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ"-ний судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэхээр төлөвлөсөн болно. Иймд энэ оны “ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ"-ний судалгааг хийж гүйцэтгэх хүсэлтэй албан байгууллага, хамт олон та бүхнийг СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

🔹 Судалгааны зорилго: Стандарт, хэмжил зүйн салбараас үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хэрэглэгчдийн хэрэгцээг тодорхойлох, үзүүлж буй төрийн үйлчилгээний чанарыг үнэлэх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах талаар цаашид хэрэгжүүлэх шинэ арга замыг тодорхойлоход оршино.

🔹 Сонгон шалгаруулалтын санал ирүүлэхдээ дараах мэдээллүүдийг тусгана. Үүнд:

1. Судалгааны түүврийн тооцоолол, мэдээлэл цуглуулах арга зүй,

2. Судалгааг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, хугацааны мэдээлэл,

3. Багийн бүтэц бүрэлдэхүүн, туршлага,

4. Санхүүгийн санал,

5. Байгууллагын танилцуулга, туршлагын мэдээлэл.

🔹 Санал хүлээн авах хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал yanjmaa@masm.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Харилцах утас: 11262200, 99991254.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав