Италийн Верона хотод 100 буудалт даамын “Веронагийн цом” тэмцээн болж, эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Мишээл түрүүлсэн байна.
Тэрбээр дэлхийн аварга Виктория Мотричког ардаа орхин түрүүлсэн нь онцгой амжилт. 29 дэх удаагаа зохиогдсон тус тэмцээнд есөн орны 70 тамирчин өрсөлдсөн байна. Б.Мишээл нь 2016 онд Турк улсад болсон өсвөр үеийнхний ДАШТ-ээс блиц төрөлд хүрэл, 2018 онд Беларусь улсад болсон өсвөр, залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.