Парисын олимпын буудлагын төрлийн хийн гар бууны эрэгтэй ганцаарчилсан 10 метрийн тэмцээнд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөж шилдэг найман тамирчны хамт финалд өрсөлдлөө.
Ингээд Сербийн Дамир Микеч, Италийн Федерико Нило Малдини, Германы Кристиан Рэйт, Өмнөд Солонгосын Вонхо Ли, Италийн Паоло Монна, Хятадын Юи Шие, Монголын Энхтайваны Даваахүү, Германы Робин Волтер нар талбайд гарч ирсэн юм.
Э.Даваахүүгийн хувьд эхний 12 сумын дараа 115.7 оноогоор наймд бичигдэж, шигшээ шатанд шалгарч чадсангүй. Ингээд Парисын олимпын наадмаа наймдугаар байр эзэлсэн амжилтаар өндөрлүүллээ. Тус төрөлд нэгдүгээр байрт хятадын тамирчин Юи Шие тэргүүлж, олимпын наадмын алтын медаль хүртлээ.