Францын Монако хотноо 2-р сарын 17-28-ны өдрүүдээр шатрын гранпри цуврал тэмцээний гурав дахь гараа явагдаж байна.
Эл тэмцээнд дэлхийн чансааны шилдэг 100-д эрэмбэтэй 10 шатарчин цэц сорьж буйгаараа онцлог юм. Тэдний нэг нь ФИДЕ Гранд Свисс тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарч уг тэмцээнд оролцох эрхээ авсан Их мастер Б.Мөнгөнтуул.
Тэрбээр Орос гаралтай Швейцарь шатарчин Костенюкийг хожиж, сайн эхлэлийг тавьсан.
Улмаар хоёрдугаар тойрогтоо Шымкентийн гранпри тэмцээний дэд байрт шалгарсан Хятадын Тан Жунгитэй тэнцлээ.
Гранпри цомын эзнийг зургаан цуврал тэмцээний дүнгээр тодруулна. Ингэхдээ нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй. Монакогийн гранпри бол гурав дахь гараа бөгөөд Б.Мөнгөнтуулын цэц сорьж буй хоёр дахь гараа юм.
Түүний хувьд гуравдугаар тойргийн тоглолтодоо 2-р сарын 20-ны өдөр Энэтхэгийн Их мастер Хумпа Конерутай тулах хуваарьтай байна.
У.Чинзориг