Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албан ёсны зөвшөөрөлтэйгээр "Гал түймрийн үеийн агаарын солилцоо” номыг орчуулан, олны хүртээл болголоо.

Тус номыг ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Амгалан орчуулж, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Б.Энхтүвшин (Ph.D.), бэлтгэл хурандаа Д.Эрдэнэбаатар нар хянан тохиолдуулсан байна.

Англи хэлнээс хөрвүүлсэн энэхүү бүтээлийн зохиогч нь Шведийн галын аюулгүй байдлын доктор Стефан Свенссон бөгөөд номонд гал түймрийн үеийн агаарын солилцоо, хорт хий, утааны тархалтын үндсэн зарчмууд, агаарын солилцоог хэрхэн хийх, эерэг, сөрөг даралтад агааржуулалт, янз бүрийн барилга байгууламжид нээлхий гаргахтай холбоотой үүсэх боломж, бэрхшээлүүдийн талаар тайлбарлажээ.

Мөн хэд, хэдэн нөхцөл байдлын жишээ, түүнчлэн гал түймрийн үеийн агаарын солилцоотой холбоотой тактикийн талаарх ерөнхий үндэслэлийг оруулсан гэдгээрээ  сургалтын үйл ажиллагаанд зориулагдсан боловч гал сөнөөгчид болон бусад сонирхогч бүх хүмүүст зориулагдсан байна.

Энэ төрлийн чиглэлийн монгол хэл дээрх  анхны орчуулгын бүтээл гэдгээрээ онцлогтой юм.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав