Францын Монако хотноо 2-р сарын 17-28-ны өдрүүдээр шатрын гранпри цуврал тэмцээний гурав дахь гараа явагдаж байна.

Эл тэмцээнд дэлхийн чансааны шилдэг 100-д эрэмбэтэй 10 шатарчин цэц сорьж буй юм. Тэдний нэг нь ФИДЕ Гранд Свисс тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарч уг тэмцээнд оролцох эрхээ авсан Их мастер Б.Мөнгөнтуул.

Тэрбээр Орос гаралтай Швейцарь шатарчин Костенюкийг хожиж, сайн эхлэлийг тавьсан. Улмаар хоёрдугаар тойрогтоо Шымкентийн гранпри тэмцээний дэд байрт шалгарсан Хятадын Тан Жунгитэй тэнцлээ.

Тэгвэл өчигдөр явагдсан гуравдугаар тойрогт Энэтхэгийн Их мастер Хумпа Конерутай тэнцсэнээр тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлдэв.

Түүний хувьд, Хумпа Конеру, Катерина Лагно, Сара Хадем нарын хамт бүхэл 2.0 оноотойгоор тэмцээний хүснэгтийг тэргүүлж байна.

Б.Мөнгөнтуул 4-р тойргийн тоглолтодоо 2-р сарын 21-ний өдөр Испанийн шатарчин Сара Хадемтай тулах хуваарьтай байна.

Гранпри цомын эзнийг зургаан цуврал тэмцээний дүнгээр тодруулна. Ингэхдээ нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй. Монакогийн гранпри бол гурав дахь гараа бөгөөд Б.Мөнгөнтуулын цэц сорьж буй хоёр дахь гараа юм.

У.Чинзориг

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав