Яруу найрагч Лувсандоржийн Өлзийтөгс. Энэ нэр монголын уран зохиол, яруу найргийн төрөлд үргэлж л шинэ соргог мэдрэмж, өнгө аясыг бий болгож түүчээлсээр ирсэн билээ. Тэрээр яруу найргийн төрлөөр туурвисан ес дэх бүтээлээ "Сарны толь бичиг" нэртэйгээр уншигчдад хүргэлээ. 

Тэрээр яруу найргаас гадна хүүрнэл зохиолын төрлөөр "Нүдний шилэнд үлдсэн зургууд", "Хотын үлгэрүүд" зэрэг өгүүллэгийн түүвэр, "Үзэхийн хязгаар" эсээ, "Хараацай зогсолт" хоёр дэвтэр бүхий роман бичиж уншигчдадаа хүргэсэн юм. Мөн зохиолч, соён гэгээрүүлэгч Г.Аюурзаны хамтаар "Монголын сонгомол яруу найраг", "Монголын сонгомол өгүүллэг", "Монголын сонгомол тууж" антологуудыг эрхлэн гаргаснаас гадна 2007 онд "Навчис намайг мөчир гэж бодтол…" яруу найргийн түүвэр нь солонгос хэлээр, 2017 онд "Аквариум" хүүрнэл зохиолын ном франц хэлээр, 2017 онд "Өлзийтөгсийн шүлгийн сонгомол" хятад хэлээр, 2018 онд "Хотын үлгэрүүд" хүүрнэл зохиолын бүтээл нь хятад хэлээр тус тус орчуулагджээ.

Шүлэг бүрээс нь л нэг тийм нам гүмхэн ганцаардлын чимээ сонстоно. Өөрийгөө тэр уул болгож, устай хамт урсгаж, намрын навчистай цуг хийсгэн, зуны бороотой шиврүүлж, өвлийн цастай цуг будруулж байдаг. Харин шинэ номдоо тэр өөрийгөө хэрхэн шинээр мэдэрч, төрж, өдөр бүрийн өөр, өөр атлаа түүний л олж харах, хүрэх агшин бүрийг тэмтэрч чадсаныг уншигчид өөрсдөдөө нээх л үлджээ. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав