“Чингис хаан” үндэсний музей нь Швейцарын Ритберг музейтэй хамтран “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэнг Цюрих хотноо нээлээ.

Тус үзэсгэлэн Их эзэн Чингис хааны суу алдрыг дэлхийн дахинд түгээх, нүүдлийн иргэншилт Монголчуудын өв соёлыг сурталчлан таниулах, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөв танин мэдүүлэх зорилготой.

“Чингис хаан” үндэсний музей, Хархорум музей ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн хамтран 162 дэсийн 235 үзмэр, эд өлгийн зүйлсээр баяжуулан дэглэсэн эл үзэсгэлэнг 2026 оны хоёрдугаар сарын 22-ныг хүртэл дэлгэх юм.

Уг үзэсгэлэн монгол орны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн зэрэгцээ орчин үеийн урлагийг Монголын түүхтэй холбосон үндсэн гурван хэсгээс бүрджээ. Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрэн хүртэлх I-XIV зуунд Евро Азийн соёл, техник бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголчууд эртний соёлын бүс нутаг байсныг тун сонирхолтой байдлаар дүрслэн үзүүлжээ.

Тус үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейн куратор Л.Есөнтэй, Үзмэрийн бүртгэл хариуцсан бүртгэл мэдээллийн санч С.Буянжаргал нар Монголоос үзмэрүүдийг хариуцан аваачиж Ритбергийн музейд хүлээлгэн өгч, зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган танхимуудад дэглэх ажлыг хийж гүйцэтгэжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын талаас Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн газрын дарга С.Дэлгэрмаа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Рэгзэн, Хархорум музейн захирал Т.Баяраа, Швейцарын Холбооны Улс дахь байнгын төлөөлөгч бөгөөд Элчин сайд Д.Гэрэлмаа болон эрдэмтэн судлаачид, Швейцарын талаас Цюрих хотын дарга Сорин Мауч, Ритбергийн музейн захирал Аннетт Бхагвати болон бусад төлөөлөл болох 200 гаруй үзэгч оролцсон юм. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав