Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны бүртгэл хаагдлаа.
Барилдаанд дархан аварга нэг, улсын аварга дөрөв, улсын арслан найм, улсын гарди зургаа, улсын заан 14, улсын харцага 21, улсын начин 48, нийт улсын цолтой 102 бөх бүртгүүлэв. Аймаг, цэргийн цолтой 244 бөх бүртгэлд хамрагдсан бол 102 сумын заан, 48 залуу бөх барилдахаар боллоо.