Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монголын Үндэсний номын санд энэ сарын 3-12 хүртэл үзэсгэлэн дэлгэгдэж байна. Энэхүү үндэсний бичгийн үсгийн баярыг 22 дахь жилдээ тэмдэглэж байгаа аж. Уг баяр нь Монгол Улсад монгол бичгээрээ бичдэг хүмүүс, үндэсний бичгээ судладаг эрдэмтэд, монгол бичигтэй хүн бүхний баяр юм.
Тус үндэсний бичиг үсгийн баярыг Монголын Үндэсний номын сан, "Монгол бичгийн сан хөмрөг"-өөс бие даасан нэг номыг бэлэг болгон барьж байна. Энэхүү ном нь Юнеско-д монгол бичгээр бүртгэгдсэн “Үндэсний бичиг үсгийн гайхамшигт дурсгалууд” нэртэйгээр хэвлэгджээ. Эл номд нэг ч гадаад үсэг ороогүй, манай номын санд хадгалагддаг олон гар бичмэлийн дээжсээс оруулж эмхэтгэсэн юм. Энэ нь дандаа бурхан шашны судар, мөн угийн бичиг, маш олон төрөл зүйлээр номын санд хадгалагдаж байна. Бичиг үсгийн дурсгалыг ийнхүү ном болгон уншигчдадаа барьжээ.
Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь “Чингисийн чулууны бичгийн” 800 жилийн ой,Цогтын хадны бичиг бичигдсэний 400 жилийн ойг тохиолдуулан гаргаж юм байна. Үүнтэй холбоотойгоор энэ хоёр бичиг үсгийн дурсгалд зориулсан болон Юнэскогийн дэлхийн дурсамж хөтөлбөрт хүмүүсийн оюун санаанд бүтээгдсэн бүтээлүүдийнхээ дээжийг дээжлэн үзүүлж байгаа юм.
Гайхамшигт монгол бичгийн дурсгалууд гээд номноос багцлаад хэлэх юм бол монгол хэл шинжлэлийн түүхэнд холбогдох,судалгааны ном бүтээлүүдээс дэлгэсэн байна. Эгшиг хийгээд гийгүүлэгч үсэг,монголчуудын хэлний чимэг, мөн “Алтан толь” гээд тайлбар толь бичиг гэх мэтчилэн дэлгэж тавьсан байна. Мөн монголчууд түүхэндээ хэд хэдэн барыг хаана хэвлэдэг байснаас шалтгаалаад нутаг нутгийн онцлогоос шалтгаалаад хэв нь өөр байдаг.
Өвөрмонгол модон бар, Бээжин модон бар, халха арвай хээрийн модон бар гэх мэтчлэн онцлогуудыг нь харуулсан үзэсгэлэнг дэлгэжээ. Үүнээс гадна гэрийн бичиг, төмөр үзгийн бичиг гэх мэтчлэн цогцод нь үзэж танилцах боломжтой. Монголчуудын хэрэглэж байсан бичгийн хэрэгсэл, бичиг үсгийн тухайд гэх юм бол соёмбо болон тод үсэг, монгол бичиг аль алинийг дэлгэжээ. Монгол бичгээр хамгийн анх олдсон "Чингисийн чулууны бичиг"-ийн 800 жилийн ой, мөн саяхан Юнескод бүртгэгдсэн “Дуутын хадны бичиг”-ийн тэгш ой тохиож байна.
Уг үзэсгэлэнд хуулбарыг нь тавьсан байна. Юнескод бүртгэгдсэн Төв номын сангаас зургаан хүн байдаг. Үүнийг хоймортоо залаад олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Мэргэд гарахын өмнө толь бичгийг хойноо залсан байна.