Үндэсний их баяр наадмын соёолон насны уралдаан өндөрлөж барианд орлоо. Өнгөрсөн жил улсын наадамд хязаалан насандаа айрагдсан гурван соёолон энэ жил дахин айрагдлаа.
Айргийн тавд хурдалсан соёолонгуудыг танилцуулъя.
1. Ховд аймгийн Мянгад сумын харьяат Монгол Улсын манлай уяач З.Мэндсайханы хул,
2. Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн бор,
3. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Б.Гантулгын хээр,
4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аваасүрэнгийн хээр халзан,
5. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн алдарч уяач Б.Баярмагнайгийн бор.