Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах” ажлын хэсэг 6 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 31-нийг хүртэл 85 хоногийн турш Хөвсгөл нуурын эрэг Марааны буланд татан гаргах ажиллагааг зохион байгууллаа.

ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэн багш нар, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу татан гаргах ажиллагааг зохион байгуулж, Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг 7, 28, 42, 55 жилийн дараа 33.4 м-128 метр хүртэлх нуурын гүнээс нийт долоон техник, хэрэгслийг татан гаргасан юм.

Энэ үеэр Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагаанд мэргэжлийн ур чадвар гарган ажилласан ШУТИС, Батлан хамгаалахын яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний жанжин штаб, Геомастер ХХК-д “Талархал” гардууллаа.

Ийнхүү нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх ажлыг энэ сарын 15-ныг хүртэл гүйцэтгэх бөгөөд тусгай төлөвлөгөөний дагуу судалгааны баг Хөвсгөл нуурт ажиллаж байна.

 Хуралд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын Инженерийн цэргийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан, БОАЖЯ-ны БНБЗГ-ын дарга Ц.Уранчимэг, Салбарын хяналтын газар Б.Мөнхтогтох, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэд захирал, доктор профессор Д.Цолмонбаатар, ОБЕГ-ын АУГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ганболд, ЗХЖШ-ын БИЦУГ-ын зөвлөх инженер, бэлтгэл хурандаа Д.Галбадрах, ҮБХИС-ийн зөвлөх багш, доктор Ph.D, бэлтгэл хурандаа Г.Идэр, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Р.Найдандорж, П.Өлзийсайхан, Я.Рэнчинванжил, Б.Аюурзана, Геомастер ХХК-ийн захирал Ц.Мөнхтогтох болон албаны бусад хүмүүс оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав