Парисын олимпын жүдо бөхийн 73 кг-д ОХУМ Б.Эрдэнэбаяр Испанийн жүдоч Касес Рока Сальвадортай нэмэлт цагт маш ширүүн өрсөлдөөнийг үзүүлж ялалт байгууллаа. Тэдний өрсөлдөөн 10 минут болж, хэн хэн нь нэлээдгүй цуцаж, үзэгчид шуугьж байсан юм. 

Б.Эрдэнэбаяр хоёр торгуультай байсан эгзэгтэй мөчид өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялж шөвгийн наймд шалгарч үлдлээ. Уг барилдаан тамирчин хүний тэсвэр хатуужил, хүч тэнхээг сорьсон тун гайхалтай барилдаан байлаа. 

Тэрээр үүний өмнө, шилдэг 16-д Укбекистаны бөх, Дэлхийн аваргын хүртэл медальт Муроджон Юлдошевийг ялсан бол энэ удаад Молдав улсын тамирчин, “Antalya Grand Slam-н аварга Османов Адилтай барилдана. 

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав