Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны "Ангир уураг" ном дахин хэвлэгдэж уншигчдад хүрэхээр боллоо. 

Энэхүү номын талаар Б.Лхагвасүрэн агсны ач хүү болох С.Хабул мэдээлэхдээ, "Нийгэм хар бараан байхад бид соён гэгээрч, нэгнээ хайрлах, хүндлэх сэтгэлтэй байхад суралцая" гэв.

Тус ном нь найрагчийн хоёр дахь бүтээл бөгөөд 1991 онд анх уншигчдад хүрсэн юм. Энэхүү түүвэрт найрагчийн 1970-аад лнд бичээд хэвлүүлж амжаагүй шүлгүүд багтсан байдаг. 

Тэрбээр ”Ангир уураг”, "Хос уянга", “Уянгын тойрог”, “Гашуун өвс”, “Морин зэрэглээ” зэрэг шүлгийн түүвэр, “Тамгагүй төр”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, “Үгүйлэгдсэн хайр”  зэрэг олон арван жүжгийн болон уран сайхны кино зохиолууд, уншигч, сонсогчдын сэтгэл зүрхэнд мөнхөрсөн олон дууны шүлгийг туурвиж байжээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав